Допингийн хариу гарч, гурван бөхөөс хориотой бодис илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Допингийн хариу гарч, гурван бөхөөс хориотой бодис илэрчээ

Допингийн хариу гарч, гурван бөхөөс хориотой бодис илэрчээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдээс сэргээш /допинг/-ийн шинжилгээ авдаг. Уг шинжилгээг Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын лабораторит шинжилдэг.

Тэгвэл энэ жилийн баяр наадмын шөвгийн 16 бөхөөс авсан шинжилгээний хариу ирсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр гурван бөхөөс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл байна.

Допингийн эсрэг үндэсний төв шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдийг нэг нэгээр нь дуудаж, шинжилгээний хариуг нь өгч байгаа бөгөөд өнгөрсөн жилийнх шиг цахим хуудсаар дамжуулан шинжилгээний дүнгээ мэдээлэхгүй байхыг зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариу ирсэн, мөн хариу яаж гарсан талаарх мэдээллийг нэгдсэн журмаар танилцуулахаар хүлээж байгаа аж.

Ичиж заргалд, ирж яваа цаг шүү...
Ичиж заргалд, ирж яваа цаг шүү...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.