Ичиж заргалд, ирж яваа цаг шүү...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 20 секунд
Ичиж заргалд, ирж яваа цаг шүү...

Ичиж заргалд, ирж яваа цаг шүү...

Заргалдаад л байгаа шүү дээ, мань эр. Т.Мөнхсайхан ЭМ-ийн сайд байхдаа Д.Нямхүүг 13 жил удирдсан ХӨСҮТ-өөс нь тушаал гарган явуулсан юм даг. Чулуун зэвсгийн үед хаягдаад удсан эл эмнэлгийг бүрэн засварлах тухай ч тэр залуу санал болгож байлаа. Нямхүү ч өргөсөөр хатгуулсан өт шиг атиралдан, өчнөөн ТВ, сонинд ярилцлага өгч, Т.Мөнхсайханы албыг хүртэл дэнжигнүүлээд амжсан. Тэгээд яав, мань Нямхүү албан тушаалдаа буцан очихоор шүүхээр зарга үүсгэсэн байдаг юм.

Д.Нямхүү бол хуучин арга барилаар хулхи нийгэм байгуулагчдыг төлөөлж чадах маш эвгүй дүр. Нэг хэсэг коронагийн баатар болонгоо алдсан түүний 13 жил удирдсан ХӨСҮТ-ийн байр ямархуу янзтай хаягдсан байдалд удсаныг эмч сувилагч, өвчтөнүүд нь хэлээд өгнө. Шаардлага тавьсан эмчийгээ өрөөндөө дуудан дарамталдаг, ажил амьдралаар нь барьцаалан айлгадаг гэхчлэн түүний тухай баримтуудыг ХӨСҮТ-ийн эмч нар тухайн үед нь дэлгэж л байлаа. Рецедив гэмт хэрэгтнүүдээр хүртэл сүрдүүлдэг тухай ч бичсэн байсан даа. Арга ядахдаа эмч, сувилагч нар нь өөрсдөө мөнгө нийлүүлэн өрөө тасалгаагаа засч, ажиллах орчноо сайжруулахаар чадлаараа хичээдэг гэдгээ ч илэн далангүй дэлгэсэн байсан.

Харагдах байдал, хамрах бодлого гээд аль ч утгаараа амбасын үед хаягдсан энэ эмнэлгээс Д.Нямхүү явж, одоо нэг нар үзэх нь үү гэтэл энэ хүн ажилдаа эргэн очихоор шүүхэд нэхэмжлэл гарган, хурал нь хоёр удаа хойшлоод байгаа юм. Өдий насны хүн ингэтлээ эвдэрсэн гэхээр өнгө мөнгө, өндөр эрх мэдэл хэнийг ч гэсэн бүхлээр нь залгина шүү. Оддын өвчин, нялхсын синдром гэж нэг юм байдаг даа.

Бүхэл бүтэн 13 жил нэг эмнэлгийн төсвийг захиран зарцуулж, эич сувилагчдаа базсан нь түүнийг од болгож, жил шахам өглөө бүр индэр дээрээс коронагийн мэдээ дамжуулсан нь тод болгож, одоо тэгээд энэ хүнд үед ЭМЯ-ыг шүүхэд дуудуулаад оодорч явна. Нэг талаасаа сэтгэцийн асуудал юм даа.

Дээр нь амташсан хэрээ 13 эргэнэ гэгч бол яваа гэхэд хилсдэхгүй. Эгэл эмчийн гэр бүл Европт амьдраад байх нь юу л бол. Өөрөөсөө бусдыг харахаа больсон өчүүхэн ихэрхэл гэдэг чинь энэ шүү дээ. ЭМЯ эргүүлээд энэ хүнээс ХӨСҮТ-ийг удирдаж байх үеийнх нь төсвийн задаргаа, тайлан, зардлыг он дараалан нэхэмжлээд, шалгалт оруулаад, хариуцлага үүрүүлчихмээр байгаа юм. Энэ мэтийн худлаа дүртэй хурган дарга нар байгаа цагт аль ч яам газар, төрийн байгууллагуудыг дээрээс нь зүтгүүлээд, дороос нь зөрүүдлээд ч өөрчилж чадахгүй, шинэчилж ахихгүй. Магадгүй энэ хүн өөртөө бол болоод байх шиг санагддаг байж болох юм. Өнөө цагийн шаардлагад тэгвэл нийцэхгүй байна. Хол хаягдаж, хонхорт гацсан байна. Эрүүл мэндийн салбарт гадаад дотоодод сурч төгссөн залуу үеийнхэн олон бий. Тэдний цаг үе ирснийг ойр дотныхон нь байвал энэ хүнд хэлж ойлгуулаад өгөөсэй дөө. Албан тушаалдаа ахин томилогдохоор шүүхээр хүртэл заргалдаж байна гэхээр сүнс нь ХӨСҮТ-ийн захиргаа санхүүд үүрлээд, сүүдэр болоод үлдчих вий дээ. Нямхүү та сүнс сүлдээ дуудуулаад, намбатай өтөлж, нам төрөөс ангид амьдарч сурах хэрэгтэй болсон байна!

Эх сурвалж: Р. ЭМҮЖИН

"С САЙН" ХХК-ийн удирдлагуудыг 9 саяын торгууль "айлгаж" хүчрэх үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.