Оюутолгой ба граммын эдийн засаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 14 секунд
Оюутолгой ба граммын эдийн засаг

Оюутолгой ба граммын эдийн засаг

Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ -900 тэрбум төгрөг Улсын нийт гадаад өр -22 тэрбум ам долларболлоо. Төсөв алдагдалтай, үүнийгээ зээлээр санхүүжүүлж байгаа . Монголбанк бодлогын хүүгээ 1.5 хувиар бууруулж, 10.5 болголоо. Энэ шийдвэр үйлдвэрлэгч, өрх айл, банкны зээл, хүмүүсийн хадгаламжийн хүүнд, өөрөөр хэлбэл бодит амьдралд энэ оны 10-11 дүгээр сараас нөлөөлж эхэлнэ гэж байна. Гэтэл сонгуульд шоовдорлогдсог эдийн засаг бараг элгээрээ мөлхөөд байна. Граммын эдийн засагт шилжсэн орлгогүй иргэдээ хэрхэн өндийлгөх хонгилын үзүүрт гэрэл харагдуулсан шийдвэрийг төрөөс харах аргагүй сонгууль дөхөж тууз хайчлах шав тавих ёслолын дугараа эргэчихлээ.

 

Одоо ойрын хүлээлт домогт Оюутолгой болов. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явна гэж байгаа. Дор хаяж 500 сая ам.долларын хөрөнгө энэ жилдээ, дараа жил нэг тэрбум ам.доллар оруулж ирэх хүлээлт байна. “Оюутолгой”-н нөлөөгөөр гадаадын бусад хөрөнгө оруулалт нэмэгдэж тул нийт эрэлтийн болон мөнгөний үржүүлэгчийн нөлөө, гадаад тэнцвэрт үзүүлэх эерэг нөлөө эдийн засгийг идэвхжүүлнэ гэж өөдрөг эдийн засагчид хэлээд байгаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюу толгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюу толгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болж байна...гэсэн нь үнэхээр иеллээ олбол шийдлийн засгийн үлдээсэн ганц гавьяа тэр болно. Оюутолгойн бүтээн байгуулалтыг зогсоосноор Монгол Улс өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан онцолж байсан.

Оюутолгойг хөдөлсөн мэдээг жирийн иргэд бэлэн мөнгөний урсгал шууд нэмэгдэх төсөөллөөр хүлээж авсан.Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг хөндлөн малтаж баялгийг дээш гаргах бэлтгэл дуустал 5-6 жил орно гэжээ. Үүний цаана бидний ашиг хүртэх жил нэлээн цаашилсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээний нарийн ширийнийг иргэд сайн ойлгоогүй үлдсэн. Анхны алдагдалтай буюу цоорхой ихтэй гэрээгээ сайжруулахын тулд Засгийн газраас 17.5 тэрбумыг гаргаад гадаадын компаниас зөвлөгөө авна гэж шуугиулж байсан. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1.4 тэрбум доллар байсан. 4.7 тэрбумаар нэмэгдүүлээд 6 тэрбум доллар болгож гүний уурхайн зардлаа 300 хувиар өсгөсөн гэсэн шүүмжлэлтэй байсан төсөлямартай ч хөдөлсөн. Эндээс бид 4 тэрбум долларын хүлээлттэй байна.

Дэлхийн хэмжээний энэ төсөл гадаад талдаа санхүүжилт цэгцэрч хөрөнгө оруулагч шулуудаж өрмөө бариад гүн рүү орлоо. Дээш нь зэсээ гаргаад ирэх энэ зайнд олон зүйлийг авья гэж гүний уурхайгаас хэлүүлнэ. Үүнийг манай үндэсний үйлдвэр ААН-үүд нийлүүлж бүтээлч ашигтай ажиллах ёстой. Томоохон банкуудаас босгосон 4.4 тэрбум долларын санхүүжилтийг урьдын урьдчилгаа шиг тоолж аваад хуваагаад тараахгүй. Энэ нь чинь уурхайг босгох, олборлолт явуулахад зориулагдах зардал. Газрын гүнд их тоос, хөлс хүчээр буцалж их баялгийг эргэлтэд оруулах энэ төслийн дагалдах ажил гүйцэтгэл, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах замаар Монголчууд бид ажилтай орлоготой болох ёстой.

Гэхдээ Оюутолгойн гүнд ажил буцалж эхэлсэн ч амьдарлын гүнд иргэдийн гар дээр мөнгөний хомсдол нүүрлэж сонгуулийн мөсөн чихрээр хаврын урт өдрүүдийг өнгөрүүлж байна.

Б.Баяр

bataar.mn

Тэнэмэл, орон гэргүй иргэдийн нийгэмшүүлэхэд иргэний байгууллагууд хамтран ажиллах болов
Тэнэмэл, орон гэргүй иргэдийн нийгэмшүүлэхэд иргэний байгууллагууд хамтран ажиллах болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.