Тэнэмэл, орон гэргүй иргэдийн нийгэмшүүлэхэд иргэний байгууллагууд хамтран ажиллах болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
Тэнэмэл, орон гэргүй иргэдийн нийгэмшүүлэхэд иргэний байгууллагууд хамтран ажиллах болов

Тэнэмэл, орон гэргүй иргэдийн нийгэмшүүлэхэд иргэний байгууллагууд хамтран ажиллах болов

Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад  төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргаж, санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. "Эгэл амьдралын мөр", "Эрчүүд, эрүүл гэр бүл", "Заюу-Тайж”, "Зөв амьдрах ухаан" зэрэг төрийн бус байгууллагын байр, үйлчилгээ, урсгал зардал, Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын сургалтын зардалд нийт 100 080 000 төгрөг зарцуулах ажээ.

Энэхүү хөрөнгийг зарцуулахдаа төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм байна. Харин дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас гэрээ, гүйцэтгэлийн дагуу хянан санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгажээ.

Б.Баяр   

Эх сурвалж: Tumen.mn

 

Аргын тооллын 6 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 22
Аргын тооллын 6 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 22
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.