Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн үйлдлийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн үйлдлийг илрүүлжээ

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн үйлдлийг илрүүлжээ

Энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр  нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  Драгон төвийн ард байрлах  хүнсний дэлгүүрт  хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад  иржээ. Энэ дагуу  хуулийн байгууллага очиж шалгахад  Сонгинохайрхан дүүргийн  XX хороонд  оршин суух 22 настай эрэгтэй  З гэгч нь 20 мянгатын хуурамч дэвсгэртээр үйлчлүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.  Үүнийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа аж.Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж байгаачлан он гарсаар  хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийлээ гэх дуудлагууд нэлээдгүй иржээ. 

Өмнө нь илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртийг устгадаг байсан бол одоо болиулсан байна. Учир нь 2012 онд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаал гарч, хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн тохиолдол бүрд эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг болсонтой холбоотой аж.

Б.Боргил

 

 

 

Оросоос 50 тэрбумыг шаардав
Оросоос 50 тэрбумыг шаардав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.