Оросоос 50 тэрбумыг шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Оросоос 50 тэрбумыг шаардав

Оросоос 50 тэрбумыг шаардав

ОХУ-ын Засгийн газар Украинд 50 тэрбум ам.доллар өгөх ёстой хэмээн Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн тухай “TASS” агентлаг дамжууллаа. Сайд “Орос, Крымийн хойгийг булааж авснаас гадна зүүн хязгаарт санаатай мөргөлдөөн үүсгэж, салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлснийхээ төлөө Украины ард түмэнд 50 тэрбум ам.доллар өгөх ёстой” гэж хэлжээ. Тэрбээр мөн ОХУ-ын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

 

Зүүн хязгаарын Луганск, Донецк муж бие даасан тусгаар улс болохоо мэдэгдэж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нд бүх нийтийн санал асуулга явуулахаар болсноо Киевийн удирдлагуудад сануулсан билээ. Ерөнхийлөгч Петр Порошенко дээрх мужуудад бүх нийтийн сонгууль явагдаж, салан тусгаарлагчид ялалт байгуулсан ч сонгуулийн дүнтэй хэзээ ч санал нэгдэхгүй гэдгээ мэдэгдэж “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск”-ийн гэрээг үл тоон хүч хэрэглэхээ мэдэгдээд байгаа юм.

 

Ирэх сарын 1-нд Германы нийслэл Берлин хотноо “Нормандын дөрвөл” уулзахаар болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn

Чанаргүй зээлийн хэмжээ 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Чанаргүй зээлийн хэмжээ 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.