"Хүн амын дунд коронавирусийн эх үүсвэр нь тодорхойгүй дэгдэлт гарсаар байна. Цаашид ч гарах хандлагатай"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
“Хүн амын дунд коронавирусийн эх үүсвэр нь тодорхойгүй дэгдэлт гарсаар байна. Цаашид ч гарах хандлагатай“

“Хүн амын дунд коронавирусийн эх үүсвэр нь тодорхойгүй дэгдэлт гарсаар байна. Цаашид ч гарах хандлагатай“

Хүн амын дунд эх үүсвэр нь тодорхойгүй халдвар гарсаар байгааг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл анхаарууллаа.

 

"Тандалтаар 2,000 гаруй хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн" 

Тэрбээр "НЭМҮТ-өөс коронавируст халдварын идэвхтэй харуулдан тандалт хийж буй. Уг харуулдан тандалтаар эрсдэлт бүлгийн хүн амаас гадна нийтийн тээвэр, такси, банк, худалдааны үйлчилгээний байгууллагын ажилчдыг хамруулж байгаа.

Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нийт 2,000 гаруй хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн байна" гэв.

 "Бидний өмнө хүнд хэцүү цаг үе ирсэн байна"

Үргэлжлүүлэн "БНХАУ-ын Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр иргэдэд анхааруулснаас хойш яг жилийн хугацаа өнгөрчээ.

Бүтэн жилийн турш эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг сонсож, зөвлөмжийг хэрэгжүүлэн халдвараас сэргийлж буй иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье.

Гэхдээ бидний өмнө хүнд хэцүү цаг үе ирсэн байна. Учир нь хүн амын дундаас эх үүсвэр нь тодорхойгүй алаг цоог хэлбэрийн дэгдэлт гарсаар байгаа. Цаашид ч гарсаар байх хандлага ажиглагдаж байна. 

Иймд хүн бүр эрсдэлтэй гэдгээ ойлгож, хэрвээ би өвдвөл хайртай хүмүүстээ халдвар тараана гэдгийг ухамсарлан эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг чанд мөрдөж, хөл хорионы дэглэмээ хатуу сахих зайлшгүй шаардлагатай байгааг дахин анхааруулж байна.

Бид энэ өвчний эсрэг вакциныг оруулж ирээд хүн амын дотор сүргийн дархлаа тогтох хүртэл байгаа газартаа байж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар савандан угааж, хүн хоорондын зайгаа зайлшгүй барих ёстой.

Энэ бол дэлхий дахинаа ойрын 2-3 жилдээ мөрдөж, амьдралынхаа хэвшил болгох зүйл юм гэдгийг сануулъя" хэмээн хэллээ.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзэх боломжтой)

 

 

 

Оросыг орос хөнөөв үү, аль эсвэл...
Оросыг орос хөнөөв үү, аль эсвэл...
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.