АРДЧИЛАЛ ХААНА БАЙНА...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
АРДЧИЛАЛ ХААНА БАЙНА...

АРДЧИЛАЛ ХААНА БАЙНА...

 Өнөөдөр өөрсдийгөө ардчиллын лидер хэмээн ойлгож яваа хүмүүс бол угтаа намын “лойдор” болчихож. 2012 оны сонгуулийн дараа 34 хувьтай байсан рейтинг дөрөвхөн жилийн дотор 11 хувь болтлоо буурлаа. Бүхэл бүтэн 23 хувиар буурсан намын нэр хүндэд хэн буруутай вэ. Мэдээж өнөөдрийн намын “лойдор”-ууд... “Чингис”, “Самурай” зэрэг бондын мөнгөөр эх орондоо юу хийсэн бэ? Юу бүтээсэн бэ "ардчиллын лойдор"-уудаа... Хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар бодит ажил хийсэн үү? Эсвэл хэдэн үхмэл цэцэг, хогийн ногоон уут болгоод дууссан уу? Та нарын энэ шоучин, худлаа улс төржилтөөс залуу үеийнхэн чинь үнэхээр залхаж гүйцлээ. Залхахаас гадна хамгийн гол нь ичиж үхэх нь... Залуусаа дэмждэггүй, хэдхэн хүний хүрээлэлд байдаг Ардчилсан намыг ямар ирээдүй хүлээж байгаа нь тодорхой. Энэ жилийн сонгуулиар өнөөх л хэдэн “лойдор”-уудад тойргоо хувааж аваад өрсөлдлөө. Одоо сөрөг хүчнийхэнд далаараа цэвэр тавиулаад дуусна. Ийм олиггүй зүйлээс сэргийлж чадвартай, чадалтай залуусынхаа итгэл рүү ус цацаж байхаар санасан сэдсэн зүйлийг нь дэмжээд явах байлаа... Монгол төрийн жолоо атгаж байгаа эрхэм ах нарын буянаар эх орон минь дампуурчихлаа. Ирэх жилээс бондын хүү төлөгдөөд эхлэхээр монголчууд, ард түмэн бүсээ чангална. Энэ үед бид мэтийн залуус та нараас үхтэлээ ичнэ. Ийм л шинэчлэлгүй, ардчилалгүй намын залуус бид одоо хаачих вэ... Нөгөө сайхан яриад байсан ардчилал чинь хаана байна аа, ах нар аа...

 Эх сурвалж: Монгол Ардын Намын Сонгуулийн Төв Штаб

Хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяртай Рэгзэнгийн Батбаяр санал хуваалцах магадлалтай байна
Хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяртай Рэгзэнгийн Батбаяр санал хуваалцах магадлалтай байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.