Хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяртай Рэгзэнгийн Батбаяр санал хуваалцах магадлалтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяртай Рэгзэнгийн Батбаяр санал хуваалцах магадлалтай байна

Хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяртай Рэгзэнгийн Батбаяр санал хуваалцах магадлалтай байна

Энэ удаагийн сонгуулийн анхаарал татаж буй нэг зүйл нь нэг тойрогт ижил нэртэй эрхмүүд өрсөлдөж буй явдал юм. Тэгвэл ижил нэртэй хүмүүсийг бодлогоор тавих нь олонтаа. Учир нь санал хуваах, сонгогчдыг төөрөгдүүлэх эрсдэлтэй байдаг.

Монголчууд "нэр нэгтний чих нэг" хэмээн ярилцсаар ирсэн билээ. Яах ч аргагүй нэр нэгтэй эрхмүүд хоорондоо андуурагдах, тэднийг хольж, сольж таних гээд асуудал мундахгүй.

Гэтэл энэ удаагийн сонгуулиар бохир ч гэх юм уу, марзан, арга ядсан ч гэх юм уу нэг технологийг эрх баригчид хэрэглэж, хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.

Тухайлбал, Нийслэлээс Чингэлтэй дүүргийн 63 дугаар тойрогт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшиж буй хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяртай БНН-аас нэр дэвшигч Рэгзэнгийн Батбаяр өрсөлдөж байгаа юм.

Иргэдийн хувьд хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярыг идэвхитэй дэмжиж байгаа хэдий ч яг санал өгөхдөө Рэгзэнгийн Батбаяртай андуурах магадлалтай байгаа юм. Учир нь саналын хуудсан дээр намуудыг улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн он цагийн дарааллаар жагсаадаг тул  БНН-аас нэр дэвшигч Рэгзэнгийн Батбаярын нэр дээр нь, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Ганхүүгийн Батбаярын нэр доор нь бичигдэж байгаа юм. Рэгзэнгийн Батбаярын хувьд сонгуулийн сурталчилгааны ажил төдийлөн хийгээгүй олон түмэн ч хараахан танихгүй нэгэн. Харин Ганхүүгийн Батбаярын хувьд хуульч, өмгөөлөгч гэдгээрээ олон нийтэд танигдсан, дэмжигчид олонтаа хүн юм.

МАН-д шинэ жигүүр мэндэлжээ
МАН-д шинэ жигүүр мэндэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.