Цаг агаарын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2015 оны нэгдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 21-26 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 хэм, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2015 оны нэгдүгээр сарын 14-нөөс нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 

Нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутгаар, зүүн зүгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14, 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 15-16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

 

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоо зайлуулаач
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоо зайлуулаач
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.