Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоо зайлуулаач
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 33 секунд
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоо зайлуулаач

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоо зайлуулаач

Монголын төрд ажиллаж байгаа мэргэшсэн чадварлаг албан хаагчдаа хамгаалж, улстөрчдийн нөлөөгөөр томилогдсон шахааны нөхдүүдэд хаалт тавьж байх учиртай Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг дутагдал зөрчлийн хажууд дүлий, сохор мэт сууна, МАН-ын дарга,аа. Таны тэргүүлж буй МАН-аас томилолт өвөртөлсөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоо зайлуулахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч таны сонгуулийн дүнд таатай нөлөөлөл үзүүлэхгүй л болов уу. Яагаад гэхээр Төрийн албаны зөвлөлөөс явуулж байгаа бодлогыг шүүмжилсэн олон мянган эгэл жирийн төрийн алба хаагчид байгааг санах хэрэгтэй.

Хамгийн сонгодог жишээ гэвэл 2016 онд Та өөрөө Шадар сайдаар ажиллаж байхдаа Б.Билгүүн гэх нөхрийг төрийн албаны сонгон шалгаруулалтад оруулалгүй хууль бусаар Стандарт, хэмжил зүйн газрын Дэд даргаар ногоон гэрлээр томилж, дараа нь Шадар сайдын албыг авсан Ө.Энхтүвшин Б.Билгүүнийг дахин  хууль зөрчин тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр дэвшүүлэн  томилсон. Тэр тусмаа өдгөөгийн Шадар сайд С.Амарсайхан хууль бус даргаа уламжлан хамгаалж хаацайлсаар байна. Стандарт, хэмжил зүйн салбарын алба хаагчид энэ талаар удаа дараа гомдол санал хүргүүлсэн ч үе үеийн удирдлагууд хүлээж авалгүй өнөөдөрт ирлээ.

Гэтэл хамгийн их хууль бус мэдээлэлд дунд байгаа Төрийн албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзоригт арга хэмжээ авахгүй хамгаалж, Б.Билгүүнийг таван жил шахам түр орлон гүйцэтгэгч, түр даргаар  ажиллуулж байгаа нь Монголын төрийн албаны түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл юм. Ийм дүүрчихсэн Төрийн албаны зөвлөл гэж байх хэрэг байна уу. Зөвхөн энэ ч биш төрийн албанд цар тахлаар далимдуулсан хууль бус томилгоо олон байгааг Б.Баатарзориг мэдэж байгаа. Цар тахлын хуулиар халхавчлан төрийн албанд хачиг мэт наалдсан Б.Билгүүн мэтийн шахааны нөхдийг ховх татан чөлөөлүүлэх ,сонгон шалгаруулалт явуулах эрх, үүрэг аль нь хуулиар Төрийн албаны зөвлөлд хангалттай олгогогдсон боловч тэд сандал ширээтэйгээ зууралдаж эрх баригчдын аясаар хөдөлж албан тушаалдаа тэсэж үлдэхээр унхиагүй царайлж суусаны хар гайгаар жирийн  төрийн албан хаагчдын ахин дэвшиж сонгон шалгаруулалтад орох эрхийг эдлүүлэлгүй  4 жил 8 сар буюу 1700 хоног гацааж байна. Зөвхөн энэ үндэслэлээр хууль засагладаг оронд Б.Баатарзориг албан тушаалаасаа огцрох ёстой. Одоо хувь хүн засаглах уу? Хууль засаглах уу? Гэдгийг хүлээх үлдлээ.

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед Б.Баатарзориг мэтийн төрд бугшсан нөхдөөс салахгүй бол ялалтын туг мандуулна гэж санахын ч гарз. МАН засаглаж байгаа энэ үед МАН-ын дарга анхааралдаа авахгүй бол таны цуглуулах саналаас Б.Баатарзориг мэт нь чамгүй хороохыг дахин сануулах нь зүйн хэрэг байх.

УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.10.12-16/
УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.10.12-16/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.