Албан тушаалаар, нэр төрөө "худалдагсад"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Албан тушаалаар, нэр төрөө “худалдагсад“

Албан тушаалаар, нэр төрөө “худалдагсад“

Энэ сонгуульд ИЗНН оролцох боломжгүй болсон. Тиймээс л намын дарга удирдлагууд энэ удаад өнжих үү, эсвэл өөр намд 

элсч, албан тушаал горьлох уу гэсэн сонголтын өмнө тулаад буй. УИХ-ын гишүүн С.Оюун "Намаа орхихгүй. Тиймээс энэ удаагийн сонгуулийг өнжинө” гэж мэдэгдсэн. Түүнийг "Элчин сайд болохоор тохиролцож, нэрээ татсан” гэх мэдээлэл байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн ИЗНН-ын дэд дарга "танхимын” гэх автортой С.Дэмбэрэл намаа орхиж, АН-д элсч, сонгууль оролцохоор болсон байна. Тодруулбал, АН-аас Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшихээр "тохироо”-гоо хийжээ. Албан тушаал эрх мэдэлд хүрч байвал тангараг өргөсөн нам нь тарж бутрах, үзэл баримтлал зөрчилдөх эсэх нь эдгээр хүмүүст огтхон ч хамаагүй байдаг бололтой.

Ийм үзэл бодолтой бас нэг хүн АН-д элсч, өөрийн үүсгэн байгуулсан намаа орхиж байгаа гэнэ. Энэ хүн бол "Эрэлийн” Б.Эрдэнэбат. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Эх орон намаа орхиж, албан тушаалаа Б.Цэрэнбалжирт өгчихөөд, АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшихээр "тохироо” хийжээ. Б.Эрдэнэбатын хувьд олон ч сонгуульд өвдөг шороодсон. Тиймээс энэ удаагийн сонгуульд найдвартай алхам хийхээр итгэл үнэмшил, үүсгэн байгуулсан намаа хүртэл "наймаалцсан” байх юм. Сонгуулиас өмнө их ч юм болох нь дээ.

 

 

А.Аюуш

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН: АВЛИГА гэдэг ёроолгүй бирд, АЛБАН ТУШААЛТАН гэдэг хязгааргүй шуналтан таслан зогсоож 10% ЦАВЧИЖ байгааг таслан зогсооно...
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН: АВЛИГА гэдэг ёроолгүй бирд, АЛБАН ТУШААЛТАН гэдэг хязгааргүй шуналтан таслан зогсоож 10% ЦАВЧИЖ байгааг таслан зогсооно...
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.