ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН: АВЛИГА гэдэг ёроолгүй бирд, АЛБАН ТУШААЛТАН гэдэг хязгааргүй шуналтан таслан зогсоож 10% ЦАВЧИЖ байгааг таслан зогсооно...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 7 секунд
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН: АВЛИГА гэдэг ёроолгүй бирд, АЛБАН ТУШААЛТАН гэдэг хязгааргүй шуналтан таслан зогсоож 10% ЦАВЧИЖ байгааг таслан зогсооно...

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН: АВЛИГА гэдэг ёроолгүй бирд, АЛБАН ТУШААЛТАН гэдэг хязгааргүй шуналтан таслан зогсоож 10% ЦАВЧИЖ байгааг таслан зогсооно...

Монгол улсын хөгжлийг сааруулж байгаа олон хүчийн зүйлийн нэг бол яахын аргагүй авлига, албан тушаалын гэмт хэрэг юм. Манай улсын хувьд 2015 оноос эхлэн авлигын индекс буурсаар 2018 оны байдлаар дэлхийн 180 орноос 103 дугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Энэ нь авлига та бидний өдөр тутмын амьдралд нэгэнт өөрийн байр сууриа нэгэнт “тогтоочихсон” гэж хэлэх болох хэмжээнд хүрчээ. Бид улсын хэмжээнд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан боловч авлига буурсангүйгээр үл барим харин ч өсөн нэмэгдсэн гэж хэлж болох.

Нийслэлчүүд бид аятай таатай орчинд ажиллаж амьдрахыг хүсдэг. Төр засгийн байгуулагаас ийм нөхцлийг бүрдүүлийн тулд цөөнгүй төсөл хөтөлбөр, ажлыг төлөвлөж, үүнийгээ тендерийн сонгон шалгаруулалтаар дамжуулан хэрэгжүүлэхийг зорьдог боловч энэ шат дамжлага дээр АВЛИГА гэдэг ёроолгүй бирд, АЛБАН ТУШААЛТАН гэдэг хязгааргүй шуналтан гарч ирэн  төсөл хөтөлбөр бүрээс ХУВЬ ЦАВЧИЖ, үүний нөлөөгөөр анх төлөвлөсөн  үр дүнгээс хэд дахин муудсан, чанаргүй ажлууд хийгдсэн болж дуусдаг.

Авлига хаана байдаг вэ, мэдээж төр захиргааны байгууллагад ажилладаг албан тушаалтнуудтай холбогдон авлига үүсэж, авлигын сүлжээ бий болгодог. Авлигад өртсөн байгууллагын тоонд Нийслэлийн нэр бүхий газар, агентлагуудын нэр дээгүүрт ордог.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан авлигатай тэмцэнэ, авлигагүй орчиныг нийслэлд бий болгоно гэдгээ зарлаж байсан бол саяхан түүний санаачлагаар худалдан авах үйл ажиллагааний нээлтийг олон нийтийн болон хэвлэл мэдээллийнхэний хараа хяналтан дор зохион байгуулжээ.

Өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн иргэний танхимд болсон  “ИЛ ТОД ХУДАЛДАН АВАЛТ 2019”  арга хэмжээний үеэр Хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахдаа:

 

 

- “Худалдан авалт, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой 10 хувийн өгөө аваа, авлигын  асуудал олон нийтийн дунд бичигдээгүй хууль мэт болсон нь нууц биш. Үүнийг хүн болгон ярьдаг, мэддэг хирнээ өнөөдөр болтол энэ асуудлыг бүрэн шийдэж, таслан зогсоож чадаагүй явж ирсэн. Улаанбаатар хот авлигагүй хот болох ёстой. Тэгж байж иргэд оршин суугчдын ажил амьдралтай холбоотой төсөл хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгждэг, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажилалж амьдрах боломж нь бүрддэг, албан тушаалтнууд ажлаа хуулийн хүрээнд хийдэг байх боломж бий болно. Тийм учраас миний бие Хотын захирагчийн хувьд анх удаа Улаанбаатарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тендерийг нээлттэй явуулах үйл ажиллагааг эхлүүлж байна. Ингэснээр тендертэй холбоотой авлига, элдэв хардлага сэрдлэг ажилж,  төсөл хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгжиж, бидний өмнө тулгамдаад байдаг олон асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ. Мөн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөөцөлдөлдөж байгаад тендер авдаг, үүнийхээ 10 хувийг авлига болгож албан тушаалтнуудын элдэв янзын дарамт шахалтанд орж  өгдөг,  тэгээд өөрсдөө ажлаа эхлүүлнэ, ашгаа гаргана гэсээр байгаад үндсэндээ төсөл хөтөлбөрт тавигдсан мөнгөний 50 хувь нь байхгүй болчихдог. Инэгхээр тендерт авсан ажил нь чанаргүй болдог, цаг хугацаандаа ашиглалтад ордоггүй, төсөл хөтөлбөр нь хэрэгждэггүй,  шаардлага хангахуйц хэмжээний чанартай тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэгддэггүй байдал үүсдэг. Хэрвээ энэ авлигын асуудлыг хяналттай, нээлттэй болгоод цэгцэлчих юм бол аж ахуйн нэгжүүд авлигад өгдөг арван хувиараа 10 хүний ажлыг байрыг бий болгоно, 10 айлын амьдралд нэмэр болно, орлоготой болно, хамгийн гол нь хийж байгаа ажил чанартай болох боломж бүрдэх юм” гэв.

Бодит байдал дээр ийм нөхцөл байдал бүрдснийг бид мэдэж байгаа.  Түүгээр зогсохгүй тендер авах гэж 10%, урьдчилгаа санхүүжилт авах гэж дахиад 10%, дундын  санхүүжилтаа авах гэж 10%, улсынкомисст хүлээлгэн өгөх гэж 10%, сүүлчийн  санхүүжилтаа авах гэж 10%,   ингээд бодохоор нийтдээ хийх ажлын төсвийнхөө бараг   50% хүртэлх хувийг албан тушаалтнуудын  авлигад өгчихөж байх жишээтэй. Ийм нөхцөлд ямарч сайн төсөл, барилга байгууламж, бараа үйлчилгээ, техник хэрэгсэл анх танилцуулж байсан зураг төсвөөс өөр байх нь гарцаагүй.

Тиймээс Хотын даргын санаачилсан “Авлигагүй Улаанбаатарын төлөө хүчээ нэгтгэе” уриалгыг дэмжиж, нийслэлийн иргэд, оршин суугчид та бидний эрүүл, аюулгүй орчинд ажилалж амьдрах боломжийг “хулгайлж” байгаа авлигатай хамтдаа тэмцэцгээе.

Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.