Монгол эр төөрөөд улсын хил давчихжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Монгол эр төөрөөд улсын хил давчихжээ

Монгол эр төөрөөд улсын хил давчихжээ

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн 31 настай эр шөнөөр төөрч яваад ОХУ-тай хиллэдэг газраар улсын хил зөрчсөнийг оросын хилчид саатуулан хөлдөж үхэхээс аварлаа хэмээн ОХУ-ын Өвөрбайгалийн Холбооны аюулгүй байдлын удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.
Хил зөрчигч эр “Хил зөрчихийнхөө өмнө Чулуунхороот сумын Эрээнцав өртөөнд мориор ирсэн. Найзуудтайгаа уулзсаныхаа дараа гэрээдээ явган буцахаар шийдээд явсан чинь харанхуйд төөрөөд нэг мэдэхэд л  хил давчихсан  байсан” гэж мэдүүлжээ. Монгол эрд ямар нэгэн бичиг баримт байгаагүй байна.
Төөрч, улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн  эрийг хилчид саатуулах үеэр тэрээр эсэргүүцэл үзүүлээгүй байна. Хилчид түүнийг бүр даарчихсан байхад нь олжээ. Тэр үед гадаа 20 градусаас багагүй хүйтэн байсан ч монгол эр нимгэн хувцастай байсан болохоор түүнийг саатуулаагүй бол хөлдөж үхэх байсан гэж хилчид ярьсан байна. Орос хилчид түүнийг хооллож дулаацуулсан байна. Хэргийг хилийн албаныхан шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: www.assa.mn
1035 албан хаагчийн цолыг хураажээ
1035 албан хаагчийн цолыг хураажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.