1035 албан хаагчийн цолыг хураажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
1035 албан хаагчийн цолыг хураажээ

1035 албан хаагчийн цолыг хураажээ

 

Д.Дорлигжав сайдын тушаалаар нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан хугацаанд нийцүүлэх, албан

тушаалын цолд шилжсэнээр урьд хэрэглэж байсан буюу Цагдаагийн байгууллагын  тухай хуулиар олгосон цагдаагийн цол нь буурсан албан  хаагчдын цолыг сэргээн олгохоор тус тус шийдвэрлэсэн. Журамд цагдаагийн алба хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгох, цол олгохыг хойшлуулах, цагдаагийн цолыг бууруулах, түр хураах, хураах зохицуулалтыг зааж, цол хэрэглэх буюу  цол хоорондын хугацааг тодорхой болгож өгчээ. Мөн

цагдаагийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх сургуулийн болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цагдаагийн цол хэрэглэх албан тушаалтнуудад цагдаагийн цол олгохдоо дээрх журамд заасан хугацаа, шалгуурыг мөн адил баримтлахаар болсон байна. Хууль зүйн сайдын дээрх шийдвэрийн дагуу нэг алгасуулан олгосон албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 алба хаагчийн цолыг хурааж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэн цол олгосон байна.

Журамд нийцүүлж албан тушаалын цол бууруулсан 1035 алба хаагчийн 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байжээ. Мөн цол нь буурсан 402 албан хаагчийн цолыг сэргээсний дотор  урьд хэрэглэж байсан 19 хурандаа цол, 113 дэд хурандаа, 187 хошууч, 35 ахмад, 18 ахлах дэслэгч цолыг сэргээсэн байна.

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

С.Амарсайхан, Г.Ариунбуян нарыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ
С.Амарсайхан, Г.Ариунбуян нарыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.