ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв” өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэллээ. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран тус төвийг байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Нийгмийн үйлчилгээний ерөнхий зохицуулагч Н.Цэнгэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийн хамтаар оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төв Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг түшиглэн бий болсноор Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 994 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх асран хамгаалагчдыг чиглүүлэх, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай чанартай хүргэх, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байгаа юм.

Энэхүү төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

Мөн тус төвийн байнгын үйл ажиллагааг цаашид өргөн цар хүрээтэй явуулахад бүхий л талаараа дэмжин ажиллах болно. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулахаар 2022 оны Улсын төсөвт хөрөнгийг суулгуулсан. Тиймээс ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Тус сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт хүүхдүүд таатай орчинд сурч боловсрох нөхцөлөөр бүрэн хангагдаж, хүүхдүүдийн эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.

Ким Чен Уны тухай инээдмийн киноноос болж АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн гэв
Ким Чен Уны тухай инээдмийн киноноос болж АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.