Ким Чен Уны тухай инээдмийн киноноос болж АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Ким Чен Уны тухай инээдмийн киноноос болж АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн гэв

Ким Чен Уны тухай инээдмийн киноноос болж АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн гэв

нийтлэсэн Admin

kimcheun“Sony” компани Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны талаар инээдмийн “Ярилцлага” кино хийсэн нь нэлээн шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тус киноны нээлт энэ сарын 25-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь “Sony Pictures” компанийн серверт хакерууд халдаж, дэлгэцэнд гараагүй кино, жүжигчдийн тухай мэдээлэл зэрэг зүйлсийг нь устгасан юм. Гэсэн ч киног ийн олны хүртээл болгохоор шийдэж Youtube, Google Play болон  Microsoft”s Xbox Video -оор өчигдрөөс эхлэн цацаад байгаа. Үүний зэрэгцээ  шинэ жилийн баярын үеэр АНУ-ын кино театруудаар гаргахаар болжээ. Энэхүү байдлыг Хойд Солонгосын тал буруушааж байгаагаа мэдэгджээ. Өмнө нь Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас “АНУ уг киног гаргахыг зөвшөөрөх нь Хойд Солонгосын Засгийн газрыг түлхэн унагах зорилготой, террорист болон цэргийн үйл ажиллагааны тод илрэл болох бөгөөд үүнд хариу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн Ким Чен Ун-аар толгойлуулсан БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах хороо АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн байна гэж мэдэгдсэн. БНАСАУ АНУ-ыг “терроризмын хар ангал” гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
	 Монголын төр та нарын тоглож, зугаацдаг газар уу?
Монголын төр та нарын тоглож, зугаацдаг газар уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.