18 мянган малчны асуудлыг шийдэх тогтоолын төслийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
18 мянган малчны асуудлыг шийдэх тогтоолын төслийг дэмжлээ

18 мянган малчны асуудлыг шийдэх тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Чойжилсүрэн нарын нэр бүхий 16 гишүүний өргөн барьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. УИХ-ын 30 дугаар тогтоолын дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн “хоршооны гишүүн” малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд мөнгөн урамшуулал олгохоор заасан. Тогтоолд тусгасан энэхүү зохицуулалтыг далимдуулан орон нутагт хуурамч хоршоодыг олноор байгуулж, малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, урамшууллын мөнгөнөөс суутган авах зэргээр хууль зөрчсөн үйлдэл нэлээд гарч байгаа аж. Цаг хугацааны хувьд тулгамдсан энэхүү зохицуулалтыг эргэж харах хүсэлтийг орон нутагт ажиллах үеэр ард иргэд болон холбогдох ТББ-аас УИХ-ын гишүүдэд уламжилсан байна. Тиймээс хот, хөдөөгүй ард иргэдийн амьжиргаа хүндэрч буй ийм үед малчдын орлогод багагүй хувь нэмэртэй ноосны урамшууллыг нь олгуулах, “Хоршооны гишүүн” байх шалгуурыг хойшлуулж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс дагаж мөрдөх агуулгыг эл тогтоолын төсөлд тусгажээ. Улс орны хөгжлийн стратегийн тулгуур салбар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй эрхлэлт, малчдын залгамж халааг дэмжих, малын гаралтай түүхий эдийг нь дотооддоо боловсруулах, цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг малчдыг төрийн бодлогоор дэмжих нь зүйтэй гэж С.Бямбацогт гишүүн тайлбарласан. Мөн уг тогтоолын төслийг Д.Ганхуяг, А.Тлейхан, Б.Гарамгайбаатар нарын гишүүд дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин С.Дэмбэрэл гишүүн малчид бүгд үндэсний үйлдвэрлэгчид учраас хоршоо гэсэн үгийг тогтоолын төслөөс хассанаар асуудлыг шийдэх боломжтой гэв. Ингэснээр энэхүү тогтоолын төсөл байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний дэмжлэг хүлээлээ.

Эх сурвалж: Unen.mn

 

                                Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.