Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
                                Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

“Эрдэнэс Таван толгой”  компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг  саатуулан  шалгаж  байгаа билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т заасны дагуу  сэжигтнээр тооцсон. Энэ хэрэгт  мөн Н.Алтанхуягийн  хүргэн Г.Дэнзэнг  хамааруулан шалгах аж. Учир нь Г.Дэнзэн Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг  “Говь повер” компанид эвлэрэлийн гэрээний үндсэн дээр 4.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байв. Энэхүү хууль бус үйлдэлд   Ерөнхий сайд Н.Алтанхуягийг  ч бас холбоотой  гэж үзэж байгаа бололтой. Харин  АТГ-ын мөрдөн шалгагчдын ийм чимээнээр Г.Дэнзэн  гадаадын  аль нэг улс орон руу яваад өгчээ. Одоогоор чухам ямар улсад яваа нь тодорхойгүй байна. Гэхдээ түүнийг АТГ-аас албан ёсоор шалгаж эхлээгүй байх үед ийнхүү “оргон”  гарсан нь эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм байна. Гагцүү Г.Дэнзэнг эх орондоо хэзээ ирэхийг  хүлээхээс өөр замгүй аж. Гар утас нь салгаатай, холбогдох өөр ямар нэгэн боломж хаагдмал байгаа юм байна. Гэхдээ ямартай ч одоо Г.Дэнзэнд  эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж эхлээд байгаа ажээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Гишүүдийн тоог нэмэх учир шалтгаан УИХ-ын даргын хэлсэн үгэнд байна
Гишүүдийн тоог нэмэх учир шалтгаан УИХ-ын даргын хэлсэн үгэнд байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.