Архангайн аймгийн удирдлагууд ”ТАНХАЙРЧЭЭ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Архангайн аймгийн удирдлагууд ”ТАНХАЙРЧЭЭ”

Архангайн аймгийн удирдлагууд ”ТАНХАЙРЧЭЭ”

 Архангай аймгийн ЗДТГ-ын орлогч М.Батжаргал, төрийн сангийн дарга н.Гүрсүрэн ,Нийгмийн хөгжлийн дарга н.Нямдаваа нар Байгаль орчин хариуцсан ажилтан Лувсандагвыг зодож хүнд гэмтэл учруулжээ

 

 

 

Төрийн албан хаагч нэр зүүсэн хурган дарга нар сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ. Тодруулбал энэ оны аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн ЗДТГ-ын албан хаагчид Их Тамир сумын “Тайхар чулуу” амралтын газар салхинд гарчээ. Гэтэл залуучууд уусан архиндаа халамцаж, хурган дарга нэр зүүсэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Сангийн сайд Б.Болорын тус аймаг дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч, улсын харцага М.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн сангийн дарга Гүрсүрэн нар Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л-ийг үзэл бодлоор нь ялгаварлан дарамталж, улмаар бүлэглэн зоджээ. Улмаар хохирогч Л-ийн бие хүнд гэмтэл учирч тархины хүнд доргилт, зөөлөн эдийн няцралт, нуруу нугас нь гэмтсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ардчилсан намынхан иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан халдаг байсан бол одоо тэдний үйлдэл хэрээс хэтэрч өөрт таалагдаагүй нэгнийг зодож, хүнд гэмтэл учруулж, цаашдаа алдаг болох уу гэж иргэд ярилцах болжээ.

 

 

 

 

Б.Анир

Эх сурвалж: Unen.mn

Алдуурсан үнэн, адлагдсан C.Баярцогт
Алдуурсан үнэн, адлагдсан C.Баярцогт
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.