Монгол улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа 4 сарын 22-нд амжилттай хийгдлээ. Энэ бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд “Дорноговь АЗЗА” ТӨХК-ний ерөнхий инженер Ш.Эрдэнэбаатар дунд хүү 17 настай Мөнхбаатартаа нэг бөөрөө өгчээ.
Манай эмч нарын туршлага мэргэжлийн ур чадвар өндөр байгаа нь эх орондоо бөөр шилжүүлэн суулгах технологийг нутагшуулан, иргэд маань өндөр зардлаар гадны орон руу явах шаардлагагүй болсон нь харагдаж байна.
Э.Мөнхбаатар хүүгийн биеийн байдал сайн байгаа ба донор аав нь эмнэлэгээс гарч тун удахгүй ажилдаа орох гэж байна.
Эх сурвалж: Uls.mn