Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг хуралдахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 56 секунд

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд үзсэн.

Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар гишүүд нь Төрийн ордонд цуглаад байна. Харин тус бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоор орж ирээгүй байгаа тул түүнийг МАН-ын бүлгийн гишүүд нь хүлээсэн байдалтай, хуралдаж эхлээгүй байна.

Харин тус бүлгийн хурлын дараа үргэлжлүүлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах ба маргааш өглөө /2023.03.30/ УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль эхэллээ
“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль эхэллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.