“Supermodel international-2015” тэмцээнээс мисс Н.Ану гурван шагнал хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
“Supermodel international-2015” тэмцээнээс мисс Н.Ану гурван шагнал хүртлээ

“Supermodel international-2015” тэмцээнээс мисс Н.Ану гурван шагнал хүртлээ

 

Дэлхийд нэр хүнд, цар хүрээгээрээ нэлээд дээгүүрт тооцогддог олон улсын супер модель шалгаруулах энэ удаагийн тэмцээнд манай загвар өмсөгчид тун амжилттай оролцож, шагнал “бөөндсөн” гэнэ шүү. Тухайлбал, өнгөрсөн сард зохиогдсон олон улсын загварын наадмаас “Азийн топ модель” шагналыг гардаад ирсэн мисс, загвар өмсөгч Намширын Ану энэхүү тэмцээний дэд байрт шалгарчээ.

Үүгээр ч зогсохгүй, тус тэмцээнээс “Тайзны шилдэг алхаатай модель” буюу “Best catwalk model”, мөн “Фото модель” буюу “Photogenic Model” зэрэг нэр хүндтэй шагналуудын эзэн болсон баяртай мэдээг элэг нэгтнүүддээ дуулгасан байна.

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс, загвар өмсөгч Н.Ану сүүлийн үед гарч буй томоохон реклам сурталчилгааны нүүр царайгаар тодорч, олон улсын тэмцээн уралдааны урилга заллагад “дарагдах” дөхөөд байгаа гэдэг. Тиймдээ ч шинэ оны дараахан хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилгоор олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монголын загварын ертөнц төдийгүй хацар гоо охидынхоо төлөөлөл болж яваа билээ.

Дашрамд дуулгахад, “Supermodel international-2015” тэмцээний тэргүүн байрт Колумбын загвар өмсөгч шалгарсан аж. Харин манай загвар өмсөгчийн араас тус тэмцээний гуравдугаар байрт Камбож, дөрөвдүгээр байрт Шинэ Зеланд, тавдугаар байрт Бельги улсын моделиуд шалгарчээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

Хоёр аймагт гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна
Хоёр аймагт гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.