Хоёр аймагт гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
Хоёр аймагт гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна

Хоёр аймагт гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна

 

gal_2Асаж байгаа түймэр: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.20-ны өдрийн 20:15 цагт /УБ 21:15/ цурманд оруулсан. Цурман дотроо 2 голомттой, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн Хоолой” /сумаас зүүн урагш 100 гаруй км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч Сүхбаатар аямгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 6 дугаар заставаас 10 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, “Дачин Тамсаг” 19 дүгээр талбайгаас 13 ажилтан, 3 автомашин, нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03:40 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Унтарсан түймэр: Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн “Тохойн хөвөө” /сумаас зүүн хойд зүгт 70 км-т/ гэдэг газар ОХУ-ын талаас хил даван 200 метрт улсын хилийн 216-217 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0311 дүгээр ангийн 3, 4 дүгээр заставын 43 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн, нийт 69 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 01:30 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Бор-Өндөр” /сумаас баруун  ургаш  18 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0146 дугаар ангийн 20 дугаар отрядын 65 албан хаагч, 7 автомашин, орон нутгийн 19 иргэн, 2 автомашин, нийт 84 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 21:55 цагт түймрийг цурманд оруулан 04:00 цагт бүрэн унтраасан тухай мэдээлсэн.

Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км / “Тэрхэний Ам” гэдэг газар иргэн Ц.Бат-Эрдэнийн 10 машин өвс, хонины хашаа, иргэн Д-ийн Газ 66 маркийн автомашин шатсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын ГХУХБ онцгой байдлын ахмад Н явж шалгасан.

Увс  аймгийн Улаангом сумын 10 дугаар баг Улиасны хэвийн задгайд иргэн Э-ийн “Ниссан кондар” маркийн 4,5 тонны даацтай өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгий Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Ялгуусан” асфальт бетон үйлдвэрийн хар лак хайлуулах зуухнаас гал алдсан гэсэн дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 22:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 11 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээрд

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын 13 дугаар багийн 7-5 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

А.АМАРБАЛ: Хэдэн төгрөгийн орлого, хэрхэн олдог нь тодорхойгүй 360 000 орчим хүн байна
А.АМАРБАЛ: Хэдэн төгрөгийн орлого, хэрхэн олдог нь тодорхойгүй 360 000 орчим хүн байна
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.