Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөл батлагдаж мөрдөгдөж эхлээд 2 жилийн нүүрийг үзээд байна. Анх гарахдаа л олны "сенсаац"-лаад байсан өнөөх хууль бас л хэдхэн хоногийн настай хууль болж хувирав.
Монгол үндэстний бахархал болсон их хааны нэр хөргийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, хэрэглэх, ашиглах хүрээ хязгаарыг тогтоох, жинхэнэ утгаар нь Монгол үндэстний бахархал байлгах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Чингис хаан” нэр “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг санаачилсан байна.
Гэсэн хэдий ч тус хуульд хэн хариуцлага тавьж хэрхэн ажиллаж байгаа нь ойлгомжгүй. Саяхан гэхэд төрийн соёмбоор гоёсон бэлгэвч олны хэл амны бай болж нэг хэсэг л шуугьсан. Олны яриа намжиж амжаагүй байтал цахим ертөнцөөр чингис хааны нэртэй хятад пивоны зураг явж эхэллээ. Хятад ханзтай энэ пивоны дээд талд англи нэртэй чингис хааны пиво нэртэй. Манай урд хөршийнхөн манай монголчууд манай Чингис хаан гэж ярих ихээхэн дуртай сайн мэдэхгүй гадны хүмүүс хятад пивог хараад хятадын Чингис гэж бодохоор . Баталсан хууль хийсэн ажилдаа хариуцлагатай хандаж үндэснийхээ үүх түүх үндэсний бахархалаа хамгаалмаар байна.
Б.Нандиа
Эх сурвалж: Zaloo.com