ШӨХТГ-ынхан худал мэдээллээр улс төрийн шоу хийв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
ШӨХТГ-ынхан худал мэдээллээр улс төрийн шоу хийв үү

ШӨХТГ-ынхан худал мэдээллээр улс төрийн шоу хийв үү

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас саяхан барилгын салбарт орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас олгосон зээлийг 16 компани зориулалт бусаар зарцуулж, 44.9 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Барилга хот байгуулалтын яам үүний хариуд “Барилгын компаниуд зээлээ зориулалт бусаар ашиглаагүй” гэж байна. Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа энэ тухай “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Шалгах үед нь компаниуд тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөгүй юм билээ. Дараа нь өгсөн байсан. Тэдгээр компаниуд ажлаа хийгээд, гэрээний үүргээ биелүүлээд, зээлээ төлөөд жил хагасын хугацаа өнгөрч байна. ШӨХТГ-ынхан яагаад 2013 оны 10 дугаар сарын асуудлыг одоо яриад байгааг ойлгохгүй байгаа. Гурвалсан гэрээ байгуулахад ШӨХТГ  тодорхой үүрэгтэй оролцсон. Үүргээ гүйцэтгэсэн компаниудын тухай өнөөдөр болж буй асуудал мэт яриад байгаа нь хачиралтай санагдаж байна. Зээл нь бүрэн төлөгдөж, хөтөлбөр амжилттай хэрэгжсэн” гэжээ. Тэгвэл ШӨХТГ-ынхан худал мэдээллээр улс төрийн шоу хийв үү. Эсвэл тэдгээр 16 компани нь яамтайгаа хуйвалдав уу. Юутай ч “Зээлийг зориулалт бусаар зарцуулсан” гэх мэдээллээс болоод Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын хороонд  маргаан өрнөж  эхэллээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ
Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.