Жолоодох эрхээ хэрхэн сэргээх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Жолоодох эрхээ хэрхэн сэргээх вэ

Жолоодох эрхээ хэрхэн сэргээх вэ

 
olloo_mn_1466038157_sogtuujolooch

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН:

НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

  • 1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • 2.Эрүүл мэндийн тодорхойлолт
  • 3.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
  • 4.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНООС БУСАД БАЙДЛААР ЭРХЭЭ ХАСУУЛСАН:
/Зөрчлийн оноо дууссан бол/

ХОЁР. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

  • 1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • 2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
  • 3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.

Замын цагдаагийн газар

Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.