Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 18 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)

Өнөөдөр танд ажил хэргийн ашигтай санал ирэх төлөвтэй. Энэ саналаас татгалзах хэрэггүй, яагаад гэвэл том ашиг орлого орж ирэх магадлалтай байна. Мэдээж, ирсэн бүх саналыг авч үзэж, өөрт тохирохыг сонгох хэрэгтэй. Одоогоор үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Энэ нь ажил хэргийн түншүүдэд ч хамаатай.


Үхэр (4/20-5/20)

Зүүдэндээ сайн анхаарах өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд таны өөрийн дотоод мөн чанар чинь эрсдэлээс зайлсхийхийг зааж байгаа бөгөөд туршилт хийхгүй хуучин туршлагажсан аргаар ажиллах хэрэгтэй. Магадгүй санхүүшийн алдагдал хүлээх, ахуйн ажил эсвэл гэр бүлийн хэрүүл гарна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөнд бэлэн байхын тулд өөрийн мэдэрхүй, бодол санаа, үйл хөдлөлийг нягтлан тунгаах хэрэгтэй. Зүүдийг эсэргээр тайлах хэрэгтэй. Эмх замбараагүй байдал, хог зүүдэлвэл ядуурал эсвэл алдагдалыг амсана.


Хамтатгах (5/21-6/21)

Өдөөн хатгах, хууран мэхлэгдэх, уруу татагдах өдөр. Тэсэж тэвчих, уруу татагчийн эсрэг зогсох, танихгүй хүмүүстэй тогтоох харилцаагаа хязгаарлахыг од гаригс зөвлөж байна. Нийгмийн амьдрал дахь ачаалалтай нөхцөл байдал нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж магад. Аз туршиж, амьдралаас тасархай төсөл төлөвлөгөө гаргах шаардлагагүй гэж зөвлөж байна. Таны биеэ барих чадвар, анхаарал болгоомжтой байх зэргээс шалтгаалж амьдралын бүх хүрээний амжилт хамаарна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хянамгай байх өдөр. Оддын таагүй байрлал нь албан тушаалын байдалд муугаар нөлөөлөх эсвэл мэргэжлийн хөгжил дэвшлийн хүрээнд муугаар нөлөөлж болзошгүй. Та санаа муутнуудын харгис тохуурхлын бай болж болзошгүй. Эсвэл хөндлөнгийн нөлөөнд орж магадгүй. Өөрийн сэтгэл санааны байдалд анхаарлаа төвлөрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Зориг ба шаргуу зан чанар нь алдсан байрлалаа байлдан олж авахад тусална.


Арслан (7/23-8/22)   

Чухал өдөр. Энэ өдөр таны амьдралыг нэлээд өөрчлөхийг амлаж байна. Чухал өөрчлөлтөд бэлтгэж, эртнээс бодсон хүслээ биелүүлэхийг оролд. Бодсон зүйл тань биелэх бололтой. Хүндрэл гарсан үед ойр дотны хүнээс дэмжлэг хай. Том хэмжээний худалдан авалтыг үдээс өмнө хийгээрэй.
 


Охин (8/23-9/22)    

Азтай өдөр. Мөнгө хуримтлуулах, зорилгодоо хүрэх, өмнө эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой. Өнөөдөр та ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Ойр дотны хүний өгсөн зөвлөгөө маш чухал. Гэхдээ л асуудлыг өөрийнхөөрөө шийдсэн нь дээр. Та ажлаа эрт дуусгавал дараа нь биеийн алжаалаа тайлах хэрэгтэй гэдгийг санаарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Биеийн байдал чинь ихээхэн сайжрах учиртай. Бодол санаагаа цэвэрлэх, хайр сэтгэлийн энергийн дор, мэдрэмжийн шуурганаас ухааны ялалтын бэлэг тэмдэг дор энэ өдөр өнгөрнө. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд уналт явагдана. Таны толгойд орж ирсэн бодол ба төлөвлөгөө нь хүссэн амжилтыг авчрахгүй. Янз бүрийн үйлдэл гэрээ хэлэлцээр хийхэд сайнгүй өдөр. Хувийн асуудал гарч ирж эсвэл эрүүл мэнд хямрана. Энэ өдөр нигүүлсэнгүй сэтгэл гаргахад сайн. Бэлэг өгөх, хүсэлтийг биелүүлэх, уурлаж эсвэл уйлж болохгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Сонирхолтой хүмүүстэй танилцах мөн бүтээлч ажил хэргийн уулзалтууд болно. Хамтрагч нарын ажлын харилцаа нөхөрлөлийн холбоотой болно. Хэн нэгнийг хорон үгээр бүү утаарай. Хэрвээ та гэртээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр шийдсэн бол энэ ажлаа өөр хэн нэгнэнд даалгах гэсний хэрэггүй. Өөрийн гараар хийж тухай бүрт нь шийдвэр гарган хийж чадвал үр дүн нь таны сэтгэлийг татах болно. Өдрийн хоёр дахь хагасаас амралтын байдалд шилж, хэн нэгний тусламжаас бүү татгалзаарай.


Нум (11/22-12/21)    

Яг энэ өдөр гэнэтийн саад бэрхшээл учирснаас үүдэж найз нөхөд, ажил хэргийн түнш ойр дотныхоноос мөнгө эд материал ын тусламж авахад хүргэнэ. Өөрийн үзэл бодол, баримталдаг чиг шугам, бардам зангаасаа татгалзан тэднээс тусламж дэмжлэг хүсэхээс бүү ичиж эмээгээрэй. Түр зуурын бэрхшээл саад тулгарч байгаа боловч түүнд санаа зовон тэгтлээ сэтгэлээ чилээсний хэрэггүй болохыг од гарагс амлаж байна.


Матар (12/22-1/19)   

Өөрчлөлт шинэчлэлийн өдөр. Та өөрийнхөө амьдралд юуг хийхийг туйлаас их хүсч байгаагаа эргэцүүлэн бодоход таатай өдөр. Өдрийн тэмдэглэл дээрээ өөрийн хүсэл тэмүүүллээ бичиж, өдөр бүр өөртөө анхааруулж бай. Энэ нь магадгүй таньд тийм ч тустай биш мэт санагдах авч ямар ч гэсэн туршаад үзэхэд илүүдэхгүй. Та сурсан зүйлдээ үнэхээр таатай байх болно.


Хумх (1/20-2/18)   

Гэрээ хэлэлцээр, хэлцэл байгуулахад тохиромжгүй өдөр. Таагүй мэдээ ирэх буюу гэнэтийн уулзалтаас болж, та төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болох нь. Өнөөдөр амрагийн харилцаанд асуудал үүсч, улмаар та хоёр зам замаа хөөж болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна.

 


Загас (2/19-3/20)

Хайртай хүнтэйгээ уулзах, романтик маягаар танилцах, хувийн нарийн харилцаанд тохиромжтой өдөр. Бүх зүйл нь таны авьяас чадварыг гаргахад нөлөө үзүүлнэ. Үйлдэлдээ зоримог байх нь томоохон амжилтыг авчирна.

Цензургүй яриа: Масктай хүн юу өгүүлэв (видео)
Цензургүй яриа: Масктай хүн юу өгүүлэв (видео)
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.