Автотээврийн хэрэгслийн албан татвар хураалтын хянaлтын үзлэг шалгалт явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 15 секунд
Автотээврийн хэрэгслийн албан татвар хураалтын хянaлтын үзлэг шалгалт явуулж байна

Автотээврийн хэрэгслийн албан татвар хураалтын хянaлтын үзлэг шалгалт явуулж байна

 
Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлын хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон.  
 
 
Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 6 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд  6 сарын 6-наас эхлэн хяналтын үзлэг шалгалтыг явуулж эхлээд байна

Авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 6 сарын 19-ний өдрийг дуустал явуулна.   Хяналт шалгалт явуулахдаа суурин хяналт шалгалтын цэг болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны албан хаагчийн хяналтын цэг, татвар хураалтын ажлыг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан явуулж байгаа юм байна.

Тодруулбал, суурин хяналт, шалгалтын цэг болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны албан хаагчийн хяналтын цэгүүдэд ажиллаж буй албан хаагч нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг зогсоон, шалгах төхөөрөмж ашиглан илрүүлснээр тухайн тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг хураан авч, татварын байцаагч нар болон хариуцсан ахлах зохицуулагчид шилжүүлж өгөх бөгөөд суурин хяналт, шалгалтын цэгт ажиллаж буй татварын байцаагч болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын албан хаагчийн хяналтын цэгүүдийг хариуцсан ахлах зохицуулагч нь хураагдсан бичиг баримтыг өдөрт 1-2 удаа нэг цэгийн үйлчилгээний бичиг баримт хүлээн авч байгаа татварын улсын байцаагчид  жагсаалтаар хүлээлгэн өгч байгаа юм. Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж, төвлөрүүлнэ. Үүнд:
  • Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд
  • Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Монгол хьюндай автомотив ХХК-ний байранд
  • Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Мишээл худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд төвлөрүүлнэ.  
Нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа татварын улсын байцаагч нь тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээюрийн хэрэгслийн албан тавтар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлүүлж, гэрчилгээн дээр бичилт хийн баталгаажуулснаар  буцаан олгох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төрийн банкны бүлэг хэрэгт Д.Лүндээжанцангийн дүү, тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан ч бас холбогджээ
Төрийн банкны бүлэг хэрэгт Д.Лүндээжанцангийн дүү, тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан ч бас холбогджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.