Төрийн банкны бүлэг хэрэгт Д.Лүндээжанцангийн дүү, тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан ч бас холбогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
Төрийн банкны бүлэг хэрэгт Д.Лүндээжанцангийн дүү, тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан ч бас холбогджээ

Төрийн банкны бүлэг хэрэгт Д.Лүндээжанцангийн дүү, тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан ч бас холбогджээ

Цагдаа, Авлигатай тэмцэх газрынхан сүүлийн саруудад Төрийн банкны ажилтнуудын албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хээл хахуулийн  бүлэг хэргийг  нэлээд шуурхай шалгаж байна. Энэ хэрэгт  олон хүн шалгагдаж байгаа аж. Хамгийн сүүлд  тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайханд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Саяхан Авлигатай тэмцэх газраас түүнийг яллагдагчаар татах саналаа  Нийслэлийн прокурорын газарт илгээсэн байна.

Өмнө нь Төрийн банкны ажилтан С.Алтанчимэг, Б.Мөнхбүрэн, Ч.Ариунгэрэл нарыг баривчилж цагдан  хорьжээ. Урьд нь бас  Авлигатай тэмцэх газрынхан Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийн их хэмжээний авлигын хэргийг илрүүлж, шүүхээс түүнд таван жил, нэг сар хорих ял оноосныг уншигчид санаж байгаа байх. Т.Дорждэрэм нь албан тушаалаа урвуулан ашиглаж,  “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүхэд орон нутгийн өмчийг төрийн мэдлийн банканд  барьцаалан 800 сая төгрөгийн зээл бүтээж өгсөнийхөө шанд  25 сая төгрөгийн хахууль авсан байв. Тэгвэл одоо  Төрийн банкны ажилтан С.Алтанчимэг, Б.Мөнхбүрэн, Ч.Ариунгэрэл нараас гадна тус банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг  ч бас яллагдагчаар татжээ. Тэднийг их хэмжээний мөнгө хувьдаа завшсан, бусдаас хахууль авсан гэж буруутгаж байгаа юм.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханыг Монголын парламентад хамгийн олон жил, ёстой буг болтлоо сууж буй Д.Лүндээжанцангийн дүү гэдгийг зарим нь сайн мэдэх байх. Халамжтай ах нь дүүгээ урьд нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулан, тэнд 9 жил ажиллуулаад 2016 оны сонгуулийн дараагаар Төрийн банкны Ерөнхий захирлын суудалд залжээ.  Иймд Д.Баярсайханыг  эрх өнөөгийн мэдэлтнүүдийн зарим хэсэг нь нөгөө лайтай “60 тэрбум”-ын бүтээгдэхүүн ч гэдэг юм билээ. Цагдаа, авлигатай тэмцэхийн мөрдөгчид  харин түүнийг хэзээ, хэнээс, хэдэн төгрөгийн авлига авсан талаар одоохондоо олон нийтэд мэдээлэхгүй байгаа юм.  Гэхдээ хууулийнхны зарим нь Д.Баярсайханыг  гадаадын компанид илэрхий давуу эрх, ямба эдлүүлэн, хууль бусаар их хэмжээний зээл олгоход нөлөөлсөн, эсвэл шууд санаачилж хэрэгжүүлсэн байх магадлалтай гээд байгаа юм.

Мөн түүнтэй хам хэргээр Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн хуулийнхны өмнө мэдүүлэг өгөх гээд бантаад явж байна. Б.Чойжилсүрэн нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн банкнаас олгох зээлийн хэмжээг 5 тэрбумаас  хэтрүүлэхгүй байх журам гарган үүрэг, чиглэл өгч  байсан боловч үүнийгээ  зөрчин 2017 оны 6 дугаар сарын 23-нд Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханд  илгээсэн албан бичигтээ “20 тэрбум хүртэл төгрөгийн зээл олгох” гэсэн  байв. Тэгээд  үүнийх нь дагуу Хятадын “Шинжиан шинфа” компанид 20 тэрбумын зээл олгосон байлаа. Дээгүүрээ мөнгөний төлөөх хуйвалдаан ерөнхийдөө  иймэрхүү л аргаар хийгддэг нь одоо нууц биш болжээ. Нөгөөтэйгүүр, Д.Баярсайхан, Б.Чойжилсүрэн нарын аль аль нь “Шинжиан шинфа” компанийн өгөөшийг авч хүртээд тийнхүү хорин тэрбумаар нь зээлдэж, хятадуууд нь энэ их мөнгөө буцааж төлөлгүй туучихсан нь гарцаагүй аж. Эдгээрээс үзэхэд төрийн өмчит тус банкныхан дарга, цэрэггүй бүлэглэн томоохон албан тушаалтнууд нь бараг бүгдээрээ шахуу авлигын хэрэгт холбогдон ял сонсох  болоод байна. Төрийн банкийг хувьчлах чимээнээр тус банкыг  үнэгүйдүүлэх томоохон аян ийм аргаар зохион байгуулагдаж байсан нь бас эндээс илт ажээ.

О.Баяр

Түмэн.мн 

Зургаан монгол хүнд албаар ДОХ халдаасан Казахстан иргэнд гурван жилийн ял оноолоо
Зургаан монгол хүнд албаар ДОХ халдаасан Казахстан иргэнд гурван жилийн ял оноолоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.