О.Баасанхүү: Бөх үзье гэдэг саналыг Н.Энхбаяр даргад би тавьсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 36 секунд
О.Баасанхүү: Бөх үзье гэдэг саналыг Н.Энхбаяр даргад би тавьсан

О.Баасанхүү: Бөх үзье гэдэг саналыг Н.Энхбаяр даргад би тавьсан

нийтлэсэн Admin

b908f32b59665bbcoriginal

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын дарга Н.Энхбаяртайгаа харилцаа муутай байгаа талаар сар гаруйн өмнө ярьж явсан. Тодруулбал, Н.Энхбаяр өмнөх ирэлтээрээ О.Баасанхүүг тоолгүй шоовдорлож намын бусад гишүүдтэйгээ сүрхий сүлбэлдсэн гэдэг.

Тэрбээр Монголд ирээд амжуулсан улс төрийн бүхий л ажилдаа О.Баасанхүүг оролцуулалгүй гадуурхаж, Солонгос руу буцахдаа хүртэл үдэлтийн зоогонд уриагүй юм. Энэ мэт зүйлээс болж намын даргадаа гомдсон О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг дахин хөндөнө хэмээн хэвлэлээр бичүүлж Н.Энхбаярын анхаарлыг татах хүртэл арга хэмжээ авсан сурагтай байдаг. МАХН Засагт хамтарсан намынхаа хувьд Засгийн газрыг аль болох тогтвортой байлгахыг хүснэ. Эрх мэдлээ бодсон ч тэр ингэх нь өөрсдөд нь өлзийтэй. Гэтэл О.Баасанхүү Засгийн газрын эсрэг хэд, хэдэн удаа хөдөлсөн. Тэр бүрд нь намын дарга нь болиулсан гэдэг мэдээлэл ч байдаг. Энэ мэтээр хөдөлж Н.Энхбаярын анхаарал, ажиллагаа хоёрыг татдаг Р.Баасанхүү энэ удаад намын даргатайгаа харилцаагаа сэргээсэн бололтой.

Учир нь тэд битүүний өдөр болсон Сар шинийн барилдаанд хамтдаа ирж бөх үзэв. Тэд Н.Энхбаярын шүүх хурлаас хойш олны нүдэн дээр ингэж хамт яваагүй. Үүнээс гадна намын дарга нь өөрт нь сайн хандаж эхэлснийг О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагаараа тодотгов.

Тэрбээр энэ талаар “МАХН-ын нэрээр УИХ-д сууж буй гишүүнийхээ хувиар намын даргаа угтаж аваад Сар шинийн барилдаан үзсэн. Би сарын шинийн барилдаан үзье гэдэг саналыг тавьсан. Н.Энхбаяр даргын хувьд Ерөнхийлөгчөөсөө буусны дараа сар шинийн барилдаан үзээгүй юм байна лээ. Тэр утгаараа бөх үзсэн. Н.Энхбаяр дарга “Монгол бөхчүүд их залуужсан байна. Хуучнаас Г.Өсөхбаяр аварга л байна” гэж ярьж байсан. Залуу эрч, хүчтэй бөхчүүдийн барилдааныг үзье гэдэг үүднээсээ бөх үзэж битүүллээ” гэж ярив.

Мөн тэрбээр “Би Н.Энхбаяр даргыг эрх мэдэлтэй байхад нөхөрлөөгүй. Зовж зүдэрч явахад нь хань болж явсан. Бусад хүмүүс бол эрх мэдэлтэй байхад наалдаж байгаад ял сонсоод ирэхэд нь нүүрээ бууруулсан” гэлээ.

Энэ мэтээс үзвэл Н.Энхбаяр, О.Баасанхүү хоёрын харилцаа нилээн сайжирсан бололтой. Нөгөөтэйгүүр сүүлийн зургаа, долоон жил бөх үзээгүй Н.Энхбаяр энэ жил гэнэт олны анхаарлыг татаж эхэлсэн нь ирэх жилийн сонгуульд намаа бэлтгэж эхэлсний илрэл ч байж болох юм. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Монголд ирээд АН-ыг Н.Алтанхуяг даргатай нь самарчихаад явсан. Бараг хоёр жил орчим Монголдоо ирээгүй тэрбээр ингэж ойр, ойрхон харагдах болсон нь бас л учиртай гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Сонгууль дөхсөн энэ үед намын эсэргүү гишүүнээ эвтэйхэн дарах ажиллагаа хамт бөх үзсэнээр эхэлж болох л юм.
   Т.Энхэлээ

Эх сурвалж: www.24tsag.mn

 

Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгийг маргааш олгоно
Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгийг маргааш олгоно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.