Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгийг маргааш олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд
Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгийг маргааш олгоно

Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгийг маргааш олгоно

Жил бүрийн Цагаан сараар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар ахмадуудад “Насны хишиг” тэтгэмж олгодог. Мөн Эхийн алдар I, II одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож, нийгмийн халамжийн сангаас I одонтой эхчүүдэд жил бүр 200 мянган төгрөг, II одонтой эхчүүдэд жил бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлдэг. Тэгвэл Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгийг маргааш олгох аж.

 

Энэ онд 140 мянган ахмадууд 22.8 тэрбум төгрөгийн “Насны хишиг” тэтгэмж олгох бол Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 223.8 мянган эхэд 30.2 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгажээ.

 

Ахмад настны тухай хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

 

Тус хуулиар:

65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг

70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг

80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг

90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн Насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгохоор баталсан.

 

Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг  багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байна.

 

Сонирхуулахад, 1957 оноос “Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулиар Алдарт эх I, II одонг анх бий болгосон байна. Энэ хуулийн дагуу 8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Алдарт эх I одон, 5-8 хүртэл хүүхдэд Алдарт эх II одонг, шагналын хамт олгож байхаар зохицуулсан байна.

 

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-д дээрх одонг дагалдах мөнгөн шагналыг бий болгож, цол, одон медалиар шагнах асуудлыг БНМАУ-ын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ гэж заасны дагуу өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одонг жил бүрийн “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан олгож байгаа юм.

Маргааш Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар өлсгөлөн зарлана
Маргааш Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар өлсгөлөн зарлана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.