Хөвсгөлчүүд Л.Гүндалайгаас нэрээ буцааж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Хөвсгөлчүүд Л.Гүндалайгаас нэрээ буцааж авна

Хөвсгөлчүүд Л.Гүндалайгаас нэрээ буцааж авна

 

Хөвсгөл аймгаас дөрвөн удаа УИХ-ын гишүүн болсон Л.Гүндалай гэнэт зангаа хувирган  Эрдэнэт рүү “хульжсан” –ыг 

олон нийт янз бүрээр хүлээн авч байна.  Төрсөн нутгаа хотоос хол, сумд нь зайтай, зам нь бартаатай, нэг очиход нэлээд зардал гардаг учраас ойроор нь Орхон аймгийг сонголоо гэсэнд хамгийн их бухимдсан нь түүний сонгогчид. Тиймээс Хөвсгөл аймгийн залуус цахим хуудастаа “Хөвсгөлчүүд Гүндалайгаас далай нэрээ буцааж авъя” гэсэн хөдөлгөөн өрнүүлээд амжиж. Л.Гүндалай олон хүүхэдтэй айлын том хүү бөгөөд дүү нар нь ч түүний нэгэн адил Дэлгэрдалай, Баяндалай гэхчлэн далай ээжээ билэгдсэн нэртэй.  Экс гишүүн ч “Би далай ээжээ шүтдэг” хэмээн сонгуулийн пиар хийж, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Далай ээж” дууны клипийг ивээн тэтгэж байсан удаатай билээ.

Ч.ЗОТОЛ

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

                       BOlOD.MN

Генерал П.Даш шоронгоос суллагдав
Генерал П.Даш шоронгоос суллагдав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.