Генерал П.Даш шоронгоос суллагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Генерал П.Даш шоронгоос суллагдав

Генерал П.Даш шоронгоос суллагдав

Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал П.Даш шоронгоос суллагджээ. Түүний эдлэх ялын хугацаа дууссан байна. Тэрбээр Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэлтэй бүлэглэн албаны эд хөрөнгө завшсан хэмээн буруутгагдаж  3 жил 6 сарын ял эдэлсэн юм. Анх түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярт мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шүүхээс 4 жилийн ял оноож, удалгүй өршөөлийн хуульд хамруулсан. П.Дашийн хувьд  ч өршөөгдөх боломжтой  байсан гэдэг. Гэвч тэр “Би гэмт хэрэг хийгээгүй. Харин С.Отгонбаяр нөөцийн шатахууныг их хэмжээгээр хууль бусаар гаргаж байсан” гэж давах шатны шүүх хуралд орох үедээ хэлж байжээ. Шүүхээс П.Дашид хорих ялаас гадна учруулсан хохиролд нь түүнээс  600 орчим сая төгрөгийг гаргуулж ОБЕГ-т олгуулахаар шийдвэрлэсэн юм. П.Даш хорих 409 дүгээр ангид хоригдох хугацаандаа  ч “Би хэзээ нэгэн цагт цагаадна” гэдэг байжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

НӨАТ-ын тухай 5 баримт
НӨАТ-ын тухай 5 баримт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.