Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 16. Сугар гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 5 цаг 53 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хамтарч ажил төрөл явуулахад таатай өдөр. Хэдийгээр бүгд өөгүй сайхан байхгүй ч, үндсэн гол асуудлаа өнөөдөр шийдэж чадах болно. Оройдоо хувийн амьдралыг дээшлүүлж өөрчлөх ямар нэгэн боломж бололцоог ашиглаарай. Алсын хараатай байж, буулт хийж чадах чадвар нь бодож төлөвлөөгүй шийдвэр гаргахаас зайлсхийх цорын ганц арга зам байх болно.
Үхэр (4/20-5/20)
Хувийн болон гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх ба шинэ ажлыг эхлүүлэхэд таагүй байх өдөр. Аливаа нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах санаачлагыг гартаа авахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Эхэлсэн ажил хэрэг амжилтгүй болох нигууртай. Таны ноён нурууг шалгах ээлжилт сорилтоо хувь заяа танд дахин илгээх болно. Болж байгаа үйл явдалд зөв дүгнэл өгч, хүрээлэн буй хүмүүстэйгээ найрсаг харьцах нь аливаа асуудлаас хал балгүй салах үндэс болно.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Үнэнийг таньж мэдэх, шинэ мэдээ мэдээлэл хүлээн авах, уламжлалт аргаар эм эмчилгээ хийхэд таатай. Найз нөхөдтэйгөө хийх уулзалт нь үл ойлголцол ба ядралтын гол шалтгаан болж магадгүй. Сүүлийн үеийн санал санаачлага эсвэл шинэ төлөвлөгөө, төсөл хэрэгжих бөгөөд жинтэй үр дүнг авчирна гэдгийг од гариг сануулж байна. Амралтын өдрийг гэр бүлийн цомхон хүрээнд байгальд аялж зугаалах байдлаар өнгөрөөвөл таатай байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Албан томилолт болон аялж зугаалахад таатай өдөр. Хэрвээ өнөөдөр танд холын аялалд явахыг санал болговол зөвшөөрөөрэй. Энэ аяллын зам нь таныг ололт амжилт, ажил хэргийн ялалтад хөтөлнө. Гэрээсээ алс хол байхад шинэ ирээдүй нээгдэх тул энэхүү боломжийг алдалгүй ашиглахыг бодоорой.
Арслан (7/23-8/22)
Өдөөн хатгалт, хүлээж байгаагүй гэнэтийн өөрчлөлт дахин ирэх өдөр. Хувийн болон гэр бүлийн харилцааны бат бөх байдлыг хангах үүднээс хувь заяа танд ээлжит шалгуур, сорилтыг илгээж байна. Анзааргагүй хэлэх үг, аль эсвэл сөрөг сэтгэл хөдлөлөөсөө болж догшин ширүүн аашилж болох ба энэ нь ойр дотны хүнтэй харилцах харилцааг ноцтой төвөгтэй байдалд оруулж, бүр цаашлаад гэр бүлийн харилцаа холбоог бүрэн таслах түвшинд аваачиж болзошгүй.
Охин (8/23-9/22)
Найз нартайгаа харилцах, зочин хүлээж авахад таатай өдөр. Эмэгтэй охины ордныхон өөрийн тогоочийн авъяасыг гаргаж болно. Эрэгтэй охины ордныхон эрүүл агаарт их цаг өнгөрөөхийг хичээх хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйлд зөвшилцөх, бүтээлч шийдвэр гаргах нь тустай. Хүүхдүүддээ анхаарал тавьж тэдэнтэйгээ их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Тэд нарт таны зөвлөгөө, тусламж тань хэрэг болох асуудлууд үүссэн байж болох юм.
Жинлүүр (9/23-10/22)
Хурим найр хийх, гэр бүлийн харилцаа, хайр дурлалын адал явдал болон өөрийгөө бусдад бүрэн нээж, шинээр харуулахад тааламжтай өдөр. Өнөөдөр та холч цэцэн ухаанаар гялалзаж, янз бүрийн эрдэм шинжилгээний асуудлаар мэтгэлзэх мэтгэлзээнд оролцвол амжилт гаргахыг үгүйсгэхгүй. Гэр бүлийн харилцаа ерөнхийдөө тайван тогтуун болж аз жаргалд гэрийнхэн тань умбана. Гэхдээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэйг сануулж байна.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ санаа төслүүд биелэлээ олж эхлэх бөгөөд энэ бүхнийг дуусгахын тулд та хамаг эрч хүчээ зарцуулах болно. Бясалгал хийж мөргөл үйлдсэнээр таны оюун санаа ариусч зөн билэг хурц болно. Орон гэрээ тохижуулж дээшлүүлэх, томоохон эд зүйлс худалдан авах, харилцаа холбоо мөн бичиг баримттай зүйлд ээлтэй. Хосуудын амьдрал энгийн байна. Хэн нэгний зөвлөгөөг дагах хэрэггүй. Энэ нь таныг эвгүй байдалд хүргэнэ. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаар.
Нум (11/22-12/21)
Хувирамтгай өдөр байх болно. Зугаа цэнгэлд дуртай хүмүүс гүн ухаанаар оролдож томоохон зүйлд анхаарлаа хандуулна. Хэрэв зорисондоо хүрэхийг хүсч байвал жижиг зүйлийг гололгүй хийх хэрэгтэйг анхаар. Сүм хийдэд очих нь таатай, сэтгэл санаа дээшилнэ. Бие эрхтэн эрүүл болох өдөр. Гэр орны ажлаас өөрийгөө холдуул. Мартагдсан найз нөхөд эсвэл хамаатан садангаа эргэж очоорой. Буруугаа хүлээх нь танд ашигтай байна.
Матар (12/22-1/19)
Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн байдал тогтвортой байхгүй байна. Тиймээс зардлаа хянаж, элдэв зүйлс худалдан авахгүй байхыг од гарагс сануулж байна. Энэ нь ажил зогссонтой холбоотой. Ажил хэрэг хүмүүст энэ нь гэнэтийн өөрчлөлттэй холбоотой баина.
Хумх (1/20-2/18)
Өнгөрсөн найдвар эргэн сэргэж, эрч хүч нэмэгдэх өдөр. Энэ ордонд төрөгсөдийн амьдралын чадамж өндөр байна. Ажил хэрэг бүтэхэд таны өөдрөг сэтгэлгээ, мэдрэмж их нөлөөлөх болно. Өнөөдөр эмчилгээ хийлгэх, хүүхэдтэй болох, биеийн ачаалалтай ажил хийх зэрэгт тааламжтай. Таны хийсэн ажил болгон эхнээсээ бүтэмжтэй байхыг одод зөгнөж байна. Ажилчидад тушаал дэвших магадлалтай.
Загас (2/19-3/20)
Тайван бус өдөр. Ойр дотны хэн нэгэнд туслах хусэл тань өдрийн төлөвлөгөөг нураахад хүргэж болзошгүй. Иймд уг асуудлаас аль болох хол байж соёлтойгоор уучлаарай гэж хэлэхийг зөвлөж байна. Гэртээ болон ажил дээрээ сэтгэл зүйн таагүй байдалд орж цухалдана. Ажил мэргэжлийн хүрээнд үүссэн асуудлыг хэт өөр дээрээ хүлээж авах нь сөрөг байдлыг үүсгэх магадлалтай. Хий хоосон зүйлийн араас бүү хөөцөлд. Өөрийн үйл хөдлөлдөө шүүмжлэлтэй хандаж, алхам бүртээ дүгнэлт хийхийг од эрхэс сануулж байна.