"Э.Бат-Үүл нарын НИТХ-ын төлөөлөгчид 2.345 тэрбумын урамшуулал авдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 28 секунд
“Э.Бат-Үүл нарын НИТХ-ын төлөөлөгчид 2.345 тэрбумын урамшуулал авдаг

“Э.Бат-Үүл нарын НИТХ-ын төлөөлөгчид 2.345 тэрбумын урамшуулал авдаг

"Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид тус бүр 27 сая төгрөгийн урамшуулал авсан. Энэхүү урамшууллыг улирал тутам авдаг" талаарх материал манай редакцид ирсэн юм. Ямар учраас нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч энэ их хэмжээний урамшуулал авдаг болохыг тодруулъя. 

Улирал тутам 13 сая төгрөгийн урамшуулал авдаг 

Юуны түрүүнд төлөөлөгчдийг урамшуулал авдаг эсэх болон үнэхээр авдаг бол хэдий хэмжээний урамшуулал авдаг болохыг Шилэн дансны мэдээллээсhttp://shilendans.gov.mn/main/agency/5007 харах гэсэн боловч энэ талаарх нарийн мэдээллээ тайлагнаагүй байх юм. Иймээс энэ асуудлыг НИТХ-ын нягтлан бодогч Ш.Шадвийдоржоос тодрууллаа.

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид сар бүр их хэмжээний урамшуулал авдаг тухай мэдээлэл байна. Яг хэдэн төгрөгийн урамшуулал авдаг вэ?

-2015 оны нийслэлийн төсөвт суулгаж өгснөөр нэг төлөөлөгчид улирал бүр 13 сая төгрөгийн урамшуулал олгохоор тусгасан. Таны хэлж буй 27 сая төгрөг бол энэ оны эхний хоёр улиралд олгосон мөнгө юм. Баталсан журмын дагуу угаас олгодог урамшуулал шүү дээ.

-Урамшууллын талаарх мэдээллийг Шилэн дансанд ямар учраас байршуулаагүй юм бэ?

-Энэ мэдээллийг шивээд оруулахаар зарим нь харагдахгүй байгаа асуудал бий гэсэн юм.

Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн саналаар сонгогдсон төлөөлөгч бүр сонгогчдынхоо асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ их хэмжээний урамшууллыг авдаг байх юм. Энэхүү урамшууллыг хууль ёсны эсэхийг НИТХ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Азжаргалаас тодруулахад "Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид энэхүү урамшуулал олгох журмыг баталсан. Энэхүү журмаар НИТХ-ын төлөөлөгч нь тухайн авсан урамшууллын мөнгөөр сонгогдсон тойргийн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх учиртай" гэж тайлбарлалаа.

Харин урамшуулал эзнээ олж, зорилгодоо хүрдэг болов уу. Энэ талаар НИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө.Энхболдоос тодруулах гэсэн боловч тэрээр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Жилд 2.340 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг 

45 төлөөлөгч цалингаас гадна улирал бүр 13 сая төгрөгийн урамшуулал авдаг гээд тооцохоор улиралд 585 сая төгрөг, жилд 2.340 тэрбум төгрөг авах нь. Эдийн засаг нь элгээрээ мөлхөж, дээсэн дөрөөн дээр дэнчигнэж энэ үед нийслэлийн Засаг дарга нь төлөөлөгчидтэйгээ нийлээд өөрсдөө журам баталж  2.340 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг аж. Бид ийм л "ер бус"-ын шийдвэр гаргадаг удирдлагуудтай хүмүүс. 

Дүүргүүдийн татварын хэлтсийн удирдлагууд өөрсдөө журам баталж, гарын үсэг зуруулаад үр дүнгийн урамшуулал нэрийдлээр дөрвөн тэрбум төгрөг авчихсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэдгээ хуулийн байгууллагынхан нь мэдэгдсэн. НИТХ-ын төлөөлөгчдийн авч буй урамшуулал яг энэ замаар шийдэгдэх вий гэх хардлага иргэдийн дунд байна.

Энэхүү мөнгийг хэрхэн зарцуулдаг талаар бид эргэн сурвалжлах болно.

 

Д.ЖАРГАЛ

Улаанбаатарт 27градус дулаан байна
Улаанбаатарт 27градус дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.