Бохир усыг Туул гол руу шууд асгахаас өөр сонголтгүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
Бохир усыг Туул гол руу шууд асгахаас өөр сонголтгүй болжээ

Бохир усыг Туул гол руу шууд асгахаас өөр сонголтгүй болжээ

Төв цэвэрлэх байгууламжид засвар хийх болсон талаар УСУГ-ын дарга С.Үнэн мэдээлэл хийв.

 

Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхгүй бол энэ зун нийслэлчүүд бохироо гадагшлуулах аргагүйд хүрэх аюул нүүрлэжээ.

Тиймээс ойрын өдрүүдэд төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг яаралтай нөхөх ажлыг эхлүүлэхээр болсон байна.

 

Аэротехникийн хэсэг нь өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг, гэвч байгуулсан цагаас нь хойш огт шинэчлэл хийгээгүйгээс цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэссэн байна. Тиймээс одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах аюул нүүрлээд байгаа аж. 

Ер нь энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болнь гэдгийг С.Үнэн дарга онцлов. Мөн тэрбээр “Би газрын даргын хувьд энэ удаагийн засварыг Засгийн газар, нийслэлийнхний гарыг харалгүйгээр яаралтай эхлүүлэхээр шийдээд байна. Гэхдээ засварлахын тулд хоёр сонголтоос нэгийг сонгох хэрэгтэй болсон.

 

Засвар хийх гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн сонголт дээр тулаад байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгохоор болоод байна” гэв. Тиймээс цэвэрлэх байгууламжийн засварыг ойрын өдрүүдэд эхлүүлэх юм байна.

 

Ямартай ч энэ удаагийн засвар амь аргацаасан төдий зүйл бөгөөд цаашид бүрэн шинэчлэх шаардлагатай гэдгийг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авах хэрэгтэйг энд нэмж өгүүлье.

Л.Оюун-Эрдэнэ: 800 орчим сая төгрөгийн чартер нислэгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн, бухимдах зүйл биш
Л.Оюун-Эрдэнэ: 800 орчим сая төгрөгийн чартер нислэгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн, бухимдах зүйл биш
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.