Г.Дэнзэн АТГ-ыг улстөрийн зорилгоор ажилладаг гэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Г.Дэнзэн АТГ-ыг улстөрийн зорилгоор ажилладаг гэв үү

Г.Дэнзэн АТГ-ыг улстөрийн зорилгоор ажилладаг гэв үү

нийтлэсэн Admin

denzen  Шил шилээ дарсан авилгын хэргийг шалгаж хорихыг нь хорьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас цагдан хориод байгаа юм.

Гэтэл тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Г.Дэнзэнг хайх ажил эхэлж, хэвлэлүүд түүнийг гадаад руу гарсан тухай мэдээлсэн. Тэрээр Герман улсад сургалтад сууж байгаа бөгөөд “би эх орноосоо оргон зайлаагүй”, “…ямар нэгэн гэм буруу байхгүй…”, “энэ бол гүтэглэг” гээд ирэх дөрөвдүгээр сарын эхээр буцаж ирэх тухайгаа дуулгаж ил захидал цахим ертөнцөөр цацав. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал нь баривчлагдан шалгагдаж байхад ТУЗ-ийн даргад нь яагаад хамаагүй байхав дээ. Г.Дэнзэн Монгол Улсын хууль цаазыг доромжилж байгаа л юм биш бол ийн ил захидал илгээх нь илүүц хэрэг байсан. Анх энэхүү тендерийн хэрэг дэгдэхэд түүний гарын үсэг ч байж л байсан шүү дээ. Үнэн баримтыг нь олон нийт мэдэж байхад ийн мэлзэх нь юуны учир вэ. Баримт дэлгэсэн хэвлэл мэдээллийн байгууллага болон ард түмнийг гүтгэж доромжилж болно. Гагцхүү гүрэн улсын шүүх засаглалыг доромжилж болох уу.

Шуудхан хэлэхэд Г.Дэнзэн энэхүү ил захидлыг илгээсэн нь олон асуудлыг хөндөж байна. Тухайн Гүйцэтгэх засаглал ерөөсөө л ийм хууль бус ажиллагаа явуулж байсныг шууд гэрчиллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ба түүний танхим хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ гэдгийг нотолж байна. Тиймээс би тэр л жишгээр явсан. Бараг л ах нарын шахалтаар хууль бус зүйл хийсэн гэдгээ хэлж байгаа хэрэг.

Захидлаас харвал “намайг чиглэсэн олон гүтэглэг улстөрийн зорилготой байсан. Одоо хэрээс хэтэрч эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа  далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна” гэжээ.

Үүнээс үзвэл Г.Дэнзэн ах нараа илчилж байгаагаа ил захидлаар зарлачихлаа. Нөгөө талаар АТГ-ыг улстөрийн зорилгоор ажилладаг ч гээд байгаа юм шиг зүйлийг тус захидалд дурдажээ.

А.Гал

 
 
 
Оффисын ажил ба зөв хооллолт
Оффисын ажил ба зөв хооллолт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.