Оффисын ажил ба зөв хооллолт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
Оффисын ажил ба зөв хооллолт

Оффисын ажил ба зөв хооллолт

 

office ajiltan

Оффисын ажилтай,  завгүй хүмүүст  биеийн жингээ хэрхэн барих, хэрхэн зөв эрүүл хооллох нь бодох ёстой зүйлүүдийн нэг  байдаг. Уулзалт хийх шалтгаанаар гадуур хооллох, ажил дээр хоол авчирч идэх боломжгүй байх, хамт ажилдаг хүмүүс гаднаас түргэн хоол авчрах, ажлын хоол эрүүл биш  байх гэх мэтээр хянахад хэцүү зүйлүүд гардаг.  Мөн байнгын суугаа, хөдөлгөөн  багатай амьдралын хэмнэл жин нэмэхэд түлхэц болдог нь гачлантай. Тэгвэл эрүүл бас сайхан хооллож болох хэдэн ерөнхий дүрмийг танд танилцуулъя.

  • Суудлын ажил биеийн жинг нэмэгдүүлдэг учир хамгийн гол нь хаана юу ч идэж байсан эрүүл, илчлэг багатай шим тэжээл сайтай хоол сонгох
  • Хөргөгчинд удаан хадгалж болох самар, үр, хатаасан жимс зэргийг ажил дээрээ байлгах
  • Гэрээсээ хоол авчирдаг бол маш сайн хоолны сав хэрэглэх, хоолны сав нь тасалгаатай байх, мөн маш сайн тагтай байх
  • Хоолны савнаас идэхийн оронд ажил дээрээ өөрийн хэргэлдэг гоёмсог таваг байлгаж хоол тавганд идэх нь сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
  • Хоолоо ажлын ширээн дээр идэхээс зайлсхийх хэрэгтэй. Та бүтэн 8 цаг ажлын ширээний ард суудаг учир хоол идэх 30 минутад орчноо өөрчлөх боломжтой.
  • Зуны улиралд гадаа гарч хооллох эсвэл шатан дээр суух, найз нөхөдтэйгөө хамт хөнгөн хооллох нь сэтгэл санааг сэргээж ажлын алжаал тайлна.
  • Өглөөний цайгаа гэртээ заавал уух. Гэртээ бэлдсэн өглөөний цайг ажил дээрээ авчирч идэхэд гэртээ цайлнаас илүү их идэх магадлалтай байдаг.
  • Эрүүл хөнгөн хоол ажилдаа авч явж өөрийгөө хэт өлсгөхгүй байх
  • Өдрийн хоолонд шөлтэй хоол, хөнгөн салад зууш захиалж идэх
  • Мөн дасгал хийхээ бүү март. Өдрийн хоолны дараа 15-30 минут хурдан алхах, мөр, толгой, хүзүүгээ ч мөн хөдөлгөх хэрэгтэй.

 Өглөөний хоолны сонголт

 Чихэргүй цай, тослог багатай сүү эсвэл тараг уух нь тохиромжтой. Дараахь  байдлаар өглөөний цайг бэлдэж ууж болно.

Даваа 

2 зүсэм талх, цөцгийн тостой 2 ш лууван;

Мягмар

1 зүсэм хөх тарианы талх, цөцгийн тос, 10 г бяслаг мөн өргөст хэмх, сонгинотой

Лхагва

1 ш чанасан өндөг, 1 зүсэм талх, 1 ш улаан лооль;

Пүрэв

2 зүсэм хайрсан цөцгийтэй талх, 2 зүсэм бяслаг, лууван

Баасан

1 зүсэм талх цөцгийн тос, 1 халбага жимсний чанамал

Эх сурвалж: www.hiub.mn

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай намдаа 3000 хүн элсүүлэх гэнэ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай намдаа 3000 хүн элсүүлэх гэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.