С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтрах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 32 секунд
С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтрах уу?

С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтрах уу?

Оюутны ширээнээс анх хөтлөлцөн гарч ирсэн хөөрхөн хүүхдүүд олноо хүндлэгдэж, хайрлагдсан хос дуучид болохыг хэн ч тааж мэдэхгүй байсан байх. Анх “Насны хайр”, “Хонгорхон үр минь” “Аав, ээж хоёр минь” зэрэг дуунуудаараа гарч ирсэн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар он удаан жил хамт дуулаагүй бөгөөд өдгөө тэд өөр өөрсдийн зам мөрөөрөө амьдралыг замнаж яваа хүмүүс. Өдгөө Гавьяат жүжигчин болтлоо томорсон тэднийг эргэн нийлж, хослон дуулна гэдэгт сонсогчид нь эргэлздэг ч итгэл найдвар тавих хүмүүс мэр сэр байдаг гэнэ шүү. 
    
Учир нь, бараг 20-иод жилийн өмнө холбоо замаа салаалсан нийтийн дуучдын анхдагч хэмээн нэрлэгдсэн гавьяат У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар эргэн нийлж “Сэтгэлийн үг” хэмээх сайхан тоглолтоо хийхээр зэхэж байгаа. Тиймээс энэ хоёрыг харсан үзэгчдийн сэтгэл нь хөөрч догдлон тоглолтын өдрийг тэсэн ядан хүлээхийн зэрэгцээ С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг эргэн нэгдэж уран бүтээлээ хамтарч хийгээсэй гэж битүүхэн хүсэж, горьдох хүмүүс байна аа. Нэгэнт хагарсан гангар шаазан эргэн эвлэж нийлдэггүй гэгчээр хатуу ширүүхэн үгс биедээ шидэж, чулуудаж салсан тэд эргэж нэгдэнэ гэдэг бараг л бүтэхгүй зүйл болов уу даа. 
    
Өнөөдөр С.Жавхлан дуулах сэдэвгүй болж, улс төрчидтэй улаан гараараа халз тулалдахаас наагуур юм болж, улс орныхоо төлөө, уул ус, газар шороогоо бүтнээр нь авч үлдэхийн төлөө улаан тэмцэгч бол­сон бөгөөд уран бүтээлдээ бараг эргэн ирэхгүй байх. 
    
Харин түүний хамтрагч байсан Т.Баясгалан нь сүмоч эрийг түшиж, өөрийн гэсэн бизнес эрхэлж, эзэгтэй, эхнэр хүнийхээ үүргээ биелүүлэн нам гүмхэн амьдарч, Монголынхоо үрсийг маш олон болгож, өнөр бүлтэй болохын төлөө үнэнчээр зүт­гэгч болж хувирсан юмдаг. Гэхдээ цаг хугацаа байна, ард түмний хайртай, хүндэлдэг дуучид нэг л өдөр урлагийн алтан тайзнаа хамтран дуулахаар гарч ирэхийг үгүйсгэхгүй юм даа.

Эх сурвалж www.wikimon.mn 

Нүүрсний гэх хэргийнхээ “ард гарахгүй“ бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно
Нүүрсний гэх хэргийнхээ “ард гарахгүй“ бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.