“Эрдэнэс тавантолгой“ ХК үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
“Эрдэнэс тавантолгой“ ХК үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэнэ

“Эрдэнэс тавантолгой“ ХК үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэх зорилгоор “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга О.Туяа нар гарын үсэг зурав.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн зөвлөл болон мэргэшсэн хуульчдын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн баг магадлан шинжилгээ хийсний дараа компанийн зүгээс байгаль орчин, хүний эрхэд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг үе шаттайгаар бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс 2011 онд Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудыг батлан гаргасан байдаг. Энэхүү зарчмууд нь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүндэтгэх бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх төр болон бизнесийн байгууллагын үүргийг тодорхой тусгасан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах баримт бичиг юм.

Мөн уг зарчмуудад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай зааж өгсөн байдаг. Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаанд “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх ойлголт шинэ тутам бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр гэрээ байгуулсан нь анхдагч болж байна.

“10000 ПРОГРАММИСТ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ВЕБ ХӨГЖҮҮЛЭГЧ БОЛОН ЖАВА ХЭЛНИЙ СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА
“10000 ПРОГРАММИСТ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ВЕБ ХӨГЖҮҮЛЭГЧ БОЛОН ЖАВА ХЭЛНИЙ СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.