Н.Учрал: Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрлийг цахимжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
Н.Учрал: Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрлийг цахимжуулна

Н.Учрал: Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрлийг цахимжуулна

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Ц.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог болгох үүргийг авлаа.

E-business системд одоогийн байдлаар 17,500 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд 14,960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс 5,916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь цахимаар хүсэлтүүдийг авч байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түтгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамрагддаг.

Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр ирдэг. Цаасан баримтыг эх хувь болгодог. Энэ байдлыг болиулж, QR кодоо уншуулаад болох ажил гэж иргэд хэлдэг ч хуульд зөвшөөрлийг заавал бичгийн хэлбэрээр өгнө гээд заачихсан. Компанийн үйл ажиллагааны чиглэл, УЗ-ийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр очдог. Эдгээр хүндрэлийг арилгахын тулд цахим болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байна" хэмээн мэдээллээ.

Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт QR кодоо уншуулаад авдаг болох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. 120 хуульд өөрчлөлт оруулна.

Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд авах боломжтой болно. Үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмжөө авах зэргээр хөрөнгө оруулалт хийж байж зөвшөөрлийн хүсэлт гаргадаг. Зөвшөөрөл өгөх эсэх нь эргэлзээтэй байгаа нь иргэдэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг. Ийм учраас хүний оролцоогүйгээр цахим болгоно. Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" хэмээн мэдээлэв.

Ц.Мянганбаяр “модоо” барих уу
Ц.Мянганбаяр “модоо” барих уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.