Ц.Мянганбаяр “модоо” барих уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Ц.Мянганбаяр “модоо” барих уу

Ц.Мянганбаяр “модоо” барих уу

“Монгол газар” компанийн талаар таагүй мэдээллүүд олонтоо сонсогдох болсон. Өвөрхангай, Архангай аймгийн нутагт хууль бусаар алт олборлосон зэрэг зөрчилд нэр холбогдож байлаа. Мөн гадаад, дотоодын банкуудад их хэмжээний өртэй гэх мэдээлэл ч бий. Тус компанийн эзэн Ц.Мянганбаярын хувийн дутагдал гэвэл залуухан охидуудтай цаг үргэлж “сүжирч” явдаг бүтэлгүй эр гэх. Иймэрхүү  хэл амнаас ер  салдаггүй тэрбээр саяхнаас компанийнхаа дампуурлыг зарлуулахаар болжээ. Санхүүгийн төлбөрийн чадамжгүй болсон тус компаниас авлагатай аж ахуйн нэгж цөөнгүй байдаг аж. Зөвхөн Монгол банканд гэхэд 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. “Монгол газар” компанийн дампуурлыг зарлах шүүх хурал удахгүй ирэх сарын 11-нд Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүх дээр болох ажээ. Үүгээр Ц.Мянганбаярын “модоо” барих эсэх нь шийдэгдэх юм байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Охиноо орцонд хаясан эмэгтэй эгчтэйгээ ял авчээ
Охиноо орцонд хаясан эмэгтэй эгчтэйгээ ял авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.