Д-нь 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн7 дугаар хороонд байрлах байрны орцонд өөрийн төрүүлсэн охин болох 1 нас 8 сартай Н-г хаясаны улмаас хүүхдийн амь нас хохирсон үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Уг хэргийг төрсөн эгч дүү хоёр болох Д, Ч нар үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дэхь хэсэгт зааснаар Д-д 5 жилийн хорих ял, Ч-д 3 жилийн хорих ялыг тус тус оноож жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Tumen.mn