М.Оюунчимэг: Миний өрсөлдөгч их айж байгаа юм байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 23 секунд
М.Оюунчимэг: Миний өрсөлдөгч их айж байгаа юм байна

М.Оюунчимэг: Миний өрсөлдөгч их айж байгаа юм байна

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа  шувтрах шатанд өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар намнах гэсэн хууль бус  ажиллагаа гаарч байна.  УИХ-ын  64-р тойрогт  МАН-аас нэр дэвшигч М.Оюунчимэгийг   харлуулах үйл ажиллагааг өрсөлдөгч Г.Баярсайханы зүгээс хийж байгаа талаар нэр дэвшигч М.Оюунчимэг, өмгөөлөгч О.Батхүү нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч О.Батхүү “Өнгөрсөн шөнө УИХ-ын 64-р тойргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МАН-аас УИХ-д нэр дэвшигч М.Оюунчимэгийн нэр төрд халдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт зэрэг АН-ын огт хамааралгүй хүмүүстэй холбон, тэдний гар хөл мэт харагдуулахаар утга агуулга бүхий үгтэй цаасыг гудамжинд   тарааж хаясан байна. Энэ цаасан дээрх нь сэтгүүлчдийг салбараар нь гутаан доромжилсон өнгө аястай байна. Бичгийн цаасан дээр компьютерт шивж гаргасан текст бүхий энэ мэдээллийг хэн хаанаас тараалгаж нэр төрд халдсаныг, гүтгэн доромжилсныг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад өгсөн. Хууль бусаар, бохир арга техникээр бусдын нэр хүндэд  халдахыг завдсан үйлдэл” гэсэн  юм.

“Г.Баярсайхан шударгаар өрсөлдөхөөсөө айж байна”

Нэр дэвшигч М.Оюунчимэг  “Сонгууль эхэлснээс хойш нэр дэвшигч эмэгтэйчүүд рүү зохион байгуулалттайгаар дайрах  нь хэрээс хэтэрч байна. Сурталчилгаа дуусахын өмнөх өдөр бүхэл бүтэн сэтгүүлзүйн салбарыг  эрлийзүүдийн өмнөөс тархи угаагч мэтээр  харуулсан ажиллагаа хийлээ.  Энэ хүн шударгаар өрсөлдөхөөсөө энэ хүн их айж байгаа юм байна даа. Би өнөөдрийг хүртэл хуулиа мөрдөн сурталчилгаагаа хийж байхад хуулийг уландаа гишгээд ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь харамсалтай. Өнөөдөр  хороодод архидалт маш их байна. Энэ тухай баримтыг цуглуулж байгаа. Шаардлагатай бол мэдээлнэ.  Мөнгө, эрх мэдэл,  өөр бусад аргаар  санал авч чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн  юм.

Мөн Г.Баярсайханы сонгуулийн  штабын ажилтнууд машинаар иргэдийг  уулзалт хийхдээ зөөвөрлөж, гэрт нь хүргэснийг баримтжуулсан тухай мэдээлсэн юм.  Тэдний өгсөн мэдээллэээр өчигдөр Г.Баярсайхан нь өөрийн намын туг далбаа, өөрийнхөө зурагт хуудас, уриа үг наасан машинаар 7 дугаар хороонд 21,30 цагаас эхэлсэн уулзалтдаа сонгогчдыг Микрогоор зөөж, уулзалт тараад хүргэж өгсөн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-д хэсгийг зөрчсөн үйлдэл, нэр дэвшигчийн нэрийг татуулах үндэслэл болдог аж.  Нэр дэвшигч Г.Баярсайханы энэ хууль зөрчсөн үйлдлийг баримттай нь Сонгуулийн Ерөнхий Хороо болон хууль шүүхийн байгууллагад албан ёсоор өгөөд байгаа гэнэ.  Үүнээс гадна МАХН-ын нэр дэвшигч Соёлын төв өргөөнд нэр дэвшигч уулзалт хийхдээ 64-р тойргийн бүх хороодоос нэгэн зэрэг маш олон машин гаргаж сонгогчдыг зөөсөн асуудлыг баримтжуулснаа дуулгалаа.

Г.Баярсайхан төрийн албан хаагчдыг хэсгийн хороодод байршуулжээ

Хамгийн ноцтой нь Сонгуулийн санал авах байрны ажилтнуудыг Г.баярсайхан өөрийн хүмүүсээр бүрдүүлснийг олж мэджээ.  Тэдэнд ирсэн мэдээллээр 64-р тойргийн санал авах байруудад Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэснийс төвийн ажилтнууд хүн ам олонтой долдугаар хорооны хэсгийн хороонд  байршаад байгаа аж. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо анхааралдаа авч өөрчилж өгөхийг энэ үеэр мөн онцоллоо. Нэр дэвшигч Г.Баярсайханын энэ мэт хууль зөрчсөн үйлдлийн талаар  ноцтой баримт мэдээллийг шаардлагатай бол дэлгэхээ  мөн мэдэгдсэн юм.

УИХ-ын сонгуулийн 64 дүгээрт тойрогт нэр дэвшигч М.Оюунчимэгийн сонгуулийн төв штаб

Монгол бөхийн өргөөнд анх удаа 1024 бөх барилдана
Монгол бөхийн өргөөнд анх удаа 1024 бөх барилдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.