Монгол бөхийн өргөөнд анх удаа 1024 бөх барилдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 14 секунд
Монгол бөхийн өргөөнд анх удаа 1024 бөх барилдана

Монгол бөхийн өргөөнд анх удаа 1024 бөх барилдана

Монголын үндэсний бөхийн холбоо тэртээ 1990 оны дөрөвдүгээр сардын 14-нд улсын заан Р.Даваанямын санаачилгаар байгуулагдаж, тавдугаар сарын 3-нд нээлтийн буюу “Тамганы баярын барилдаан” хэмээх анхны барилдаанаа хийж монгол бөх бие даасан байгууллагатай болсныг орон даяар зарлан тунхаглаж, үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.

Тус байгууллагын 25 жилийн ой энэ онд тохиож байна. МҮБХ 25 жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн 25 жилийн хугацаанд юу хийв, яаж ажиллав гэдгээ ард түмэндээ тайлагнахаар ажиллаж байгаа юм. Тэр утгаараа ч өнөө жил "МҮБХ 25 жил, ололт амжилтаа бататгая" уриа дэвшүүлэн ажиллаж байна. 

МҮБХ 25 жилийн хугацаанд монгол бөхөд 50 шинэ зүйл хийж, олон зүйлээр жишиг, рекорд тогтоон ажилласаар ирсэн бөгөөд ойн арга хэмжээнийхээ хүрээнд зааланд анх удаа хамгийн олон буюу 1024 бөх барилдуулан бас нэгэн шинэ амжилт тогтоох гэж байна. Үүнээс гадна улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан, цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан, нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурлууд гээд олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус үйл ажиллагаанууд ирэх сард болох юм.

IV.10-нд "Эрдэм шинжилгээний бага хурал"
IV.10-нд 9:00 цагаас "Цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан"
IV.15 15.00 цагаас "Нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан"
IV.12 "Улс аймгийн алдар цолтой ахмад 64 бөхин барилдаан"
IV.12-нд Өсвөрийн /15-17 насны/ 128 бөхийн барилдаан
IV.11-19-нд "Бөхийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн"
IV.17-нд "Тэнхээт эрсийн Тэнгэрлэг аялгуу" бөхчүүдийн урлагийн тоглолт
IV.18-19-нд Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан гэх мэт үйл ажиллагаанууд болох юм.

 

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 27-29 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 27-29 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.