БХЯ-ны хурандаа нар хууль бусаар хөрөнгөжсөөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 9 секунд
БХЯ-ны хурандаа нар хууль бусаар хөрөнгөжсөөр байна

БХЯ-ны хурандаа нар хууль бусаар хөрөнгөжсөөр байна

нийтлэсэн Admin

batlan-hamgaalah-yam-har031Олноо “БХЯ-ны мєнгєлєг хурандаа нар” гэсэн ишлэл хэвлэлийн нvvр хуудсыг чимсээр удаж буй билээ. Гэхдээ энэхvv ишлэл зvгээр ч нэг нэр тєдийн биш зохих хvмvvст хаягласан vг байсан нь vнэний ортой. Ийн хэлэхийн учир нь тус яаманд хамгийн их мєнгєлєг байдаг хvмvvс нь бидний сайн мэдэх генерал, хурандаа цолтонгууд. Эдгээр цолоороо аархсан хvмvvс албан тушаалын гэмт хэргийг алхам тутамдаа vйлддэг ч vvнийгээ ямар нэгэн аргаар далдалж чаддаг муу зуршилд автагдсан хvмvvс байдаг байна. Тэгээд ч БХЯ-ын мєнгєлєг хурандаа, генералуудтай холбоотой єчнєєн хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж эхнээсээ аавынд морилон зохих ёстой ял шийтгэлээ ч хvлээсэн. Тэгвэл дуусаж дундаршгvй идэхийн хvслэнд автсан нєгєє нэг хэдэн генерал, хурандаа нар маань дахин улсын мєнгийг тас цавчин єєрсдийн халаасандаа оруулан хэрэг илрэхгvй шvv дээ хэмээн их л додигор алхаж явдаг байна. Тодруулбал, Зэвсэгт хvчний жанжин штабтай холбоотой хэд, хэдэн ноцтой санхvvгийн баримт бидний гарт буй учраас ийнхvv єгvvлж буй хэрэг юм.

Уг асуудалд ЗХЖШ-ын Цэргийн хангалт vйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа, Зэвсэгт хvчний 310 дугаар ангийн захирагч хурандаа М.Эрдэнэдалай, ЗХЖШ-ын Санхvvгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбат нартай холбоотой баримтыг эх сурвалж бидэнд єгсєн юм. Тиймээс энэхvv асуудалд БХЯ-ны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарыг доор єгvvлэх гэж буй тодорхой эх сурвалжийн баримтад дээр тулгуурласан нийтлэлд анхаарлаа хандуулахыг хvсч байна.
Баримт-1, ЗХЖШ-аас 2011 онд Зэвсэгт хvчний 232 дугаар ангид Улаанбаатар цэргийн хvрээний ангиудын махны хэрэгцээг хангах мал мах бэлтгэл зориулж 106.114.400 /нэг зуун зургаан сая нэг зуун дєрвєн мянга дєрвєн зуун / тєгрєгийг шилжvvлсэн боловч ямар ч мал мах бэлтгээгvй байсан нь Зэвсэгт хvчний Хяналт шалгалт, vнэлгээний газраас 2013 онд Зэвсэгт хvчний 232 дугаар ангид явуулсан санхvvгийн тєлєвлєгєєт шалгалтаар илэрсэн байна.

Хамгийн гол нь дээрх мєнгєнєєс ердєє бэлэн 369.800 тєгрєг л тус ангийн дансанд vлдсэн байжээ.Тэрхvv 106.114.400 тєгрєгийг Цэргийн хангалт vйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа,єєрийн танил болох Баянзvрх дvvргийн иргэн М. Очирхуяг гэгчид єгсєн аж. Гэтэл тэрбээр 26.609.590 тєгрєгний vнэ бvхий материал / юу болох нь тодорхойгvй /, 8.000.000 тєгрєгний vнэ хvрэх мал нийт 34.979.390 тєгрєгийг л нєхєн барагдуулсан гэж байсан аж. Vлдэгдэл 71.135.010 тєгрєг нь хаашаа юунд яаж зарцуулагдсан нь тодор­­хойгvй байна.Єнєєг болтол дээрх vлдэгдэл мєнгийг барагдуулаагvй. Харин Очир­хуяг Зэвсэгт хvчний 310 дугаар анги буюу материал хангалтын тєв баазад махаар єгсєн гэж хэлдэг ч тус анги тэднээс нэг ч килограмм мах хvлээж аваагvй гэдгийг тус газар ажилладаг хvмvvс нотлодог аж.
Баримт-2, ЗХЖШ-аас 310 дугаар ангиар дамжуулан 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор нийлvvлнэ гэж амласан “Шинэ Азия ТЭСС Коуэл Майнинг” ХХК-д 200.000.000 тєгрєгийг шууд бэлнээр єгсєн байна.Гэвч єнєєдрийг хvртэл тус компани нvvрсээ нийлvvлээгvй байна.

 

 

Энэхvv санхvvгийн зєрчил гэхээсээ тєсвийн мєнгийг шамшигдуулан завшсан гэмт хэргийг анх мєн л Зэвсэгт хvчний Хяналт шалгалт, vнэлгээний газраас 2013 онд 310 дугаар ангид явуулсан санхvvгийн шалгалтаар тус газрын санхvvгийн хяналтын улсын байцаагч дэд хурандаа Д.Найданцэрэн, хошууч Б.Анухатан, энгийнээр ажиллах Алтанчимэг нар илрvvлжээ.
Тэд энэхvv шалгалтынхаа дvнг тухайн оны эцсээр ЗХЖШ-ын даргын зєвлєлийн хуралдаанд танилцуулахад ЗХЖШ-ын санхvvгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбат “Энэ 200.000.000 тєгрєг бол жилийн эцсийн vлдэгдэл болохоор нь бид мєнгєє хураалгахгvйн тулд Сангийн яаманд шилжvvлсэн ” гэж тайлбарласан байна.

Тэгэхээр Ц.Цолмон сайд аа, нэр бvхий хурандаа генералууд Зэвсэгт хvчний анги байгууллагуудын євєлжилтєнд хэрэглэх нvvрсний vнэ болох 200.000.000 тєгрєг, хугацаат цэргийн алба хаагчдын хоол, байнгын бие бvрэлдэхvvн болох офицер ахлагч нарын харуул манаа, жижvvрлэлтийн хоол, хээрийн хичээл сургалтын vеийн хоолонд орох махны vнэ болох 106.114.040 мєнгєнvvд тэдний гараар орж єнєєг хvртэл нуун далдагдаж байна гэсэн vг. Товчхондоо ЗХЖШ-ын тєсвийн ерєнхийлєн зарцуулах шийдвэр гаргах болон гvйцэтгэх албан тушаалтнуудын гараар орж алга болжээ гэж ойлгож болно. Уг нь ЗХЖШ-аас удаа дараа хяналт шалгалт хийж санхvvгийн зєрчлvvдийг илрvvлсэн мєртлєє энэ мєнгийг олох барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагvй байна.

Мэдээж энэ хэрэгт тєсвийн ерєнхийлєн захирагч ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын Цэр­гийн хангалт vйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа Зэвсэгт хvчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа М.Эрдэнэдалай ЗХЖШ-ын Санхvvгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбат нартай холбоотой гэдгийг эх сурвалж баримтаар нотлон хэлж буй юм. Ямартай ч эдгээр албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн мэдээлэл нь гvйцэтгэх ажлын шугмаар авагдан улмаар АТГ-т газарт шалгагдан нотлогдоод байгаа аж. Яг vнэндээ дээрх нэр бvхий генерал, хурандаа нарыг салбартаа дархлагдсан маш том ар талтай хvмvvс гэж БХЯ, ЗХЖШ-ын офицерууд шивнэлдэж байна.Тиймээс салбарын сайд Ц.Цолмон таныг энэхvv албан тушаалын гэмт хэрэгт анхаарлаа хандуулж тэдэнд ууж иэдх боломжийг нь дахин бvv олгооч гэдгийг мянга, мянган албан хаачид чинь хvсч байна. Бид дараагийн дугаартаа нийтлэлд нэр дурьдсан хурандаа нартай холбоотой хэргийг баримтад тvшиглэн олон нийтэд мэдээлэлх болно.
Эх сурвалж:

 

Г.Эрдэнэчимэг: Жавхлангийнхаа үйлсэд чадлынхаа хэрээр туслахсан гэж боддог
Г.Эрдэнэчимэг: Жавхлангийнхаа үйлсэд чадлынхаа хэрээр туслахсан гэж боддог
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.