Хөхнийхөө хэлбэрийг хэрхэн хадгалах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 0 секунд
Хөхнийхөө хэлбэрийг хэрхэн хадгалах вэ?

Хөхнийхөө хэлбэрийг хэрхэн хадгалах вэ?

 

hohoХүүхэд төрүүлбэл, ялангуяа хөхөөрөө хоолловол хөхний хэлбэр алдагдан унжиж муухай болдог жамтай гэсэн ойлголт байдаг. Зарим бүсгүйчүүд үүнээс айсандаа хүүхэд гаргахыг хүсэхгүй байх, гаргасан ч хүүхдээ хөхөөрөө хооллохгүй хиймэл сүүгээр тэжээх нь цөөнгүй.

Хөхнийхөө хэлбэрийг хэрхэн хадгалах вэ?
Хэрэг дээр бол жирэмсэн болон хөхүүл байх үедээ хөхөө зөв арчилж хамгаалах юм бол хэлбэр нь алдагдахгүйгээр барахгүй улам сайхан болгох ч боломж бий. Мэдээж үүний тулд бүсгүй та нэлээн их хүч хөдөлмөр гаргах шаардлагатай.
Хөх унжих шалтгаан нь цээжний булчин дахь Куперын холбоос сунаснаас л болдог юм. Чухамхүү энэ холбоос л эмэгтэй хүний хөхийг барьж байдаг учраас түүний анхны байдлыг нь алдагдуулахгүй хадгалж чадах аваас хөхний сайхан хэлбэрийн дор хаяж 80% нь хадгалагддаг. Дээрээс нь тусгай дасгалыг тогтмол хийвэл спаниель нохойны чих шиг унжсан хөхтэй болохоос айлтгүй, анх байснаасаа гоё хөхтэй болох боломж бүрэн бий. Куперын холбоосоо сунгахгүй байх гол арга бол жирэмсэн ба хөхүүл бүсгүйчүүдэд зориулсан тусгай хөхний даруулгыг байнга зүүх. Ийм хөхний даруулга нь хөхийг сайн барьж чаддаг учраас жирэмсэн болон хөхүүл байх үед хөх хэтэрхий томордоггүйгээс гадна томорч хүндэрсэн хөхний жинг даруулгын хийц өөр дээрээ авдаг учраас куперын холбоос сунадаггүй. Тиймээс жирэмсэн болонгуутаа шууд энэ зориулалтын даруулгыг өмсөөд шөнө ч тайлахгүй байвал зохино. Мэдээж хүүхдээ хөхүүлж байх үедээ ч зүүх нь ойлгомжтой. Дараа нь, хүүхдээ хөхүүлэхээ больсны дараа хөхөө анхны хэлбэр хэмжээндээ очтол нь зүүх шаардлагатай.

Жирэмсэн болон хөхүүл байх үед хөхөнд тохиолддог бас нэг “гай” бол хөх томорсноос болж арьс язрах үзэгдэл байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд жирэмсэн болсон цагаасаа эхлэн хөхнийхөө арьсанд чийгшүүлэх тос түрхэж байх хэрэгтэй. Заавал үнэтэй тос байх шаардлагагүй, дурын тос, тэр байтугай оливын тос байхад л болно.

Хэрэв хөхний чинь арьс язарсан бол сэтгэлээр унах хэрэггүй: барагшуунтай тос шинэ язралыг гаргуун сайн арилгаж чаддаг. Барагшууныг оливын тос, эсвэл дурын тосонд холиод хөхнийхөө арьсанд үрж шингээх байдлаар түрхэнэ. Өдөр бүр түрхээрэй.

Хөхөө арчлах гуравдах арга бол – дасгал хийх. Мөн л жирэмсэн байх цагаасаа эхлээд хоёр гараа цээжнийхээ түвшинд өргөж хуруунуудаа мөргүүлж байгаад, мөн алгаа хавсраад хүчлэн дарж нэг минутын турш барих дасгалыг хийж байх хэрэгтэй. Энэ дасгалыг хийх үед хөхний булчин чангарч өгнө. Төрсний дараа биеэ тэнхэрмэгц суниах дасгал руу орно. Эхлээд хананаас, дараа нь өвдгөн дээрээ сөхөрч байгаад шалнаас, мөн дараа нь өвдгөөрөө тулахгүйгээр суниана. Өдөрт нийт 60 суниалт хийнэ. Өөрийнхөө чадах тоогоор өдөрт хэдэн удаа суниалтаа хийгээд байхад удалгүй үр дүн нь харагдаад ирнэ.

Энэ хэдэн энгийн зүйлийг залхуурахгүй биелүүлээд байвал хүүхдээ ч хөхөөр нь хооллож эрүүл чийрэг өсгөнө, хөхнийхөө хэлбэрийг ч хадгалж чадна! Бүх зүйл таны гарт!

Талхнаасаа салчихаад нэрээ дэвшүүл
Талхнаасаа салчихаад нэрээ дэвшүүл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.