Загвар өмсөгч С.Төгс: Сэлэнгээ яасан их порно сайтад нүцгэн зургаа авахуулдаг юм бэ дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Загвар өмсөгч С.Төгс: Сэлэнгээ яасан их порно сайтад нүцгэн зургаа авахуулдаг юм бэ дээ

Загвар өмсөгч С.Төгс: Сэлэнгээ яасан их порно сайтад нүцгэн зургаа авахуулдаг юм бэ дээ

 

togs zagvaromsogchАнх 13 настайдаа загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн загвар өмсөгч Э.Сэлэнгэ 2006 онд улсаа төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан билээ. Дэлхийн олон улсын тэмцээнд улс орноо төлөөлж байснаас гадна олон улсын загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг гээд түүний загварын ертөнцөд гаргасан амжилт их. Харин сүүлийн үед загварын тайзан дээр алхахаас илүүтэйгээр нүцгэн зураг авахуулах “хобби” нь хэтэрч энд тэндэхийн сэтгүүл, гадаад дотоодын агетлагуудад нүцгэн зургаа татуулах болсон. Э.Сэлэнгийн гадаадад хийсэн нүцгэн бичлэг нь гадаадын “порно” сайтад тавигдаж шуугиан тариад авсан бөгөөд түүнийг шүүмжлэх хүмүүс олон байсан. Үйлдэл, үг яриандаа хэт задгай амандаа орсон бүхнээ гоожилч байдаг мисс Э.Сэлэнгэ саяханы нэгэн нэвтрүүлэгт орохдоо согтуу гэмээр байдалтай загварын найз нөхөдөө хүртэл доромжлоод авсан. Тэгвэл дахин нэг нэвтрүүлэгт орох үеэрээ мэргэжил нэгт С.Төгсийг ч доромжлоод амжлаа. Тэрээр энэ бүхнийх нь хариуд загвар өмсөгч С.Төгс “Өө, за бас намайг яасан эрт хүүхэд гаргадаг юм бэ гэсэн гэнэ үү? Энэ шалдан зургаа авахуулдаг Сэлэнгээ? Чи харин яасан их порно сайтад нүцгэн зургаа авахуулдаг юм бэ дээ, хайран бие байгаа даа. Зүгээр байхад зүгээр байлгаагүй хүнтэй зүгээр харьцана гэж байхгүй шүү. Чам шиг ганц биеэ авч явж чадахгүй хүн биш. Өөрийгөө бас охинтойгоо хамт аваад явж байгаа хүн шүү, би” хэмээн хариу барьжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

nutsgenselenge

 
 
 
 
Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчилэн хийдэд шилжүүлэн өгчээ
Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчилэн хийдэд шилжүүлэн өгчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.