Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчилэн хийдэд шилжүүлэн өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд
Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчилэн хийдэд шилжүүлэн өгчээ

Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчилэн хийдэд шилжүүлэн өгчээ

zandanshuulsanhunӨнгөрөгч сард Нийслэлээс занданшуулсан шарил олдож монголчуудыг байтугай дэлхий нийтийг дэлдийлгэсэн явдал болсон.

Занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын энгэрт 200 гаруй жилийн түүхтэй бунхлагдан оршиж байжээ.

“Өвгөн гэсэр лам” хэмээн олноо өргөмжлөгдсөн их хувилгаан багшийнхаа бунханы дэргэд 3-4 метр зайд түүний баруун гарын шавь болох Цорж Санжжав ламтны бунхан оршиж байсныг гэмт этгээдүүд хөндөж нийслэлд авч ирсэн байна.

Бунханыг хөндөж шарилыг авсаны дараа бунханы мод чулууг хөндөөгүй мэтээр хуучин хэвэнд нь өрснөөс болж шарилыг хэнийх болохыг тогтооход хугацаа алдсан байна.

Түүнчлэн Цорж Санжжав ламтанг 70 орчим насанд бие барж, жанч халахынхаа өмнө шавь нартаа өөрийн багш Гэсэр ламын бунханы дэргэд бунхлахыг хүссэний дагуу түүнийг зандашуулж Содномдаржаа уулнаа бунхалсан байжээ. Багш ламтан Гэсэр хувилгааны хувьд 80 гаруй насандээ бие барсан бөгөөд өөрийн төрсөн Хөх нуурын Содномдаржаа уулнаа гурван онийн дундах онь дээр 108 муу зүйлийн оноог хааж, газрын улаан албингийн гүйдлийг хааж, түмэн олны сайн сайхны тулд үеийн үед сахин хамгаалж байя гээд өөрийгөө тэнд бунхлан оршоохыг гэрээслэжээ.

2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа,  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн дарга Урантөгс нар байлцан цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгчээ. Сэргээн зассаны дараа уг шарилыг хуучин байранд нь буцаан залах гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Топ Пүүжээ тайзнаа алхах нь
Топ Пүүжээ тайзнаа алхах нь
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.